Home / ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
2022-03-31

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 2019 оны 12-р сарын 12-ны өдөр батлагдаж, 2020 оны 7-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5 дахь хэсэгт заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо нь төлбөртэй радио, телевизийн үйлчилгээнээс бусад өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар олгох бөгөөд тус хорооны 2020 оны 64 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам”-аар сонгон шалгаруулалт зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан.

    Харилцаа холбооны зохицуулах хороо нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохдоо Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2 дахь заалт, “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 3.1.1 дэх заалтын дагуу өргөн нэвтрүүлгийн зах зээлийн багтаамж, хүн амын тоо, нягтрал, эрэлт хэрэгцээ, өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримтлах бодлого, харилцаа холбоо өргөн нэвтрүүлгийн салбарын ирээдүйн чиг хандлага, техник технологийн дэвшил, радио давтамжийн зурвасын нөөц, радио телевизийн газрын сүлжээ болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн тухайн хамрах хүрээнд дамжуулах техникийн боломж, сувгийн багтаамж, өргөн нэвтрүүлгийн зах зээлийн өрсөлдөөний нөхцөл байдлыг судлаж нээлттэй сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай тусгай зөвшөөрлийн төрөл, тоо, хамрах хүрээг жил бүрийн 4-р улиралд багтаан баталж, мэдээлэн ажиллаж байна.

    Хэрэв та өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх сонирхолтой, сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй бол дараах судалгааны маягтыг бөглөж тус хороонд ирүүлэх боломжтой юм. Судалгааны маягтыг эндээс татаж авна уу.

    Тус хорооноос өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлах шаардлагатай тусгай зөвшөөрлийн төрөл, тоог тогтооход зах зээлийн нөхцөл байдал, үйлчилгээ эрхлэгчдийн тоо, төвлөрөл, төрөөс баримтлах бодлого, техникийн нөөц, боломжийн судалгаанд үндэслэхээс гадна дээрх судалгаагаар бөглөж ирүүлсэн мэдээллийг мөн харгалзан авч үзэх болно.

Судалгааны маягтыг бөглөж дараах мэйлээр хүргүүлэх боломжтой.

Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ:

odkhuu@crc.gov.mn

Олон суваг дамжуулах үйлчилгээ:

dashbalbar@crc.gov.mn

Телевизийн үйлчилгээ:

smashbat@crc.gov.mn (Аймаг, орон нутаг)

 

altai@crc.gov.mn (Улаанбаатар хот)

Радиогийн үйлчилгээ:

uranbileg@crc.gov.mn