Гүйцэтгэх үүрэг
Радио долгионы ашиглалтын байдалд хяналт тавих болон холбогдох хууль дүрэм журмын биелэлтийг хангуулах
Ажлын байрны үндсэн зорилт
- Радио долгионы хяналт хийх, үр дүнг тайлагнах, журмын дагуу радио долгионы хяналтыг хийж гүйцэтгэх, илэрсэн дутагдал, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
- Радио долгион хяналтын тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах;
- Харилцаа холбооны салбарт мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам болон түүнтэй холбоотой стандартын мөрдөлтөд хяналт тавих, боловсронгуй болгох санал гаргах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Утасгүй холбоо, цахилгаан холбоо, мэдээллийн сүлжээний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Өндөрт ажиллах чадвартай байх;
- Багаар ажиллах чадвартай байх;
- Өөрийгөө хөгжүүлэх чадвартай байх;
- Хариуцлага хүлээх чадвартай байх;
- Нийтийн зорилгод тууштай бусдыг дэмжсэн харилцаа тогтоох чадвартай байх;
- Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн программууд, хяналтын тоног төхөөрөмж ашиглах чадвартай байх;
- Англи хэлний бичгийн болон ярианы чадварыг дундаас дээш түвшинд эзэмшсэн байх;
- Харилцааны ур чадварыг эзэмшсэн байх;
- Албан бичиг боловсруулах, тайлагнах чадвартай байх;
- Төрийн албаны ёс зүйг сахих, байгууллагын болон хувийн нууц хадгалах чадвартай байх.
Бүрдүүлэх материал:
- CV илгээх
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 01 дүгээр сарын 14 өдөр
Материал хүлээн авах хаяг:
Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258
Мэйл хаяг: info@crc.gov.mn