Home / Радио долгионы хяналтын инженер
Радио долгионы хяналтын инженер
2024-12-25

Гүйцэтгэх үүрэг

Радио долгионы ашиглалтын байдалд хяналт тавих болон холбогдох хууль дүрэм журмын биелэлтийг хангуулах

Ажлын байрны үндсэн зорилт

  • Радио долгионы хяналт хийх, үр дүнг тайлагнах, журмын дагуу радио долгионы хяналтыг хийж гүйцэтгэх, илэрсэн дутагдал, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
  • Радио долгион хяналтын тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах;
  • Харилцаа холбооны салбарт мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам болон түүнтэй холбоотой стандартын мөрдөлтөд хяналт тавих, боловсронгуй болгох санал гаргах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Утасгүй холбоо, цахилгаан холбоо, мэдээллийн сүлжээний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Өндөрт ажиллах чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай байх;
  • Өөрийгөө хөгжүүлэх чадвартай байх;
  • Хариуцлага хүлээх чадвартай байх;
  • Нийтийн зорилгод тууштай бусдыг дэмжсэн харилцаа тогтоох чадвартай байх;
  • Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн программууд, хяналтын тоног төхөөрөмж ашиглах чадвартай байх;
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадварыг дундаас дээш түвшинд эзэмшсэн байх;
  • Харилцааны ур чадварыг эзэмшсэн байх;
  • Албан бичиг боловсруулах, тайлагнах чадвартай байх;
  • Төрийн албаны ёс зүйг сахих, байгууллагын болон хувийн нууц хадгалах чадвартай байх.

Бүрдүүлэх материал: 

  • CV илгээх

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 01 дүгээр сарын 14 өдөр  

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар 

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13, 

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар 

Харилцаа холбооны зохицуулах хороо 

Утас: 304258

Мэйл хаяг: info@crc.gov.mn