Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Орон нутгийн телевизүүдийн 2023 оны 1 дүгээр...
Орон нутгийн телевизүүдийн 2023 оны 1 дүгээр улирлын хөтөлбөрийн мониторингийн нэгдсэн дүн
2023-02-22

Харилцаа холбооны зохицуулах хороо орон нутгийн 50 телевизийн хөтөлбөрт түүврийн аргаар буюу сар бүр 18 телевизийг сонгон хөтөлбөрийн хяналт, мониторинг хийж байгаа бөгөөд тайлан мэдээг телевиз тус бүрээр гарган сар бүр өөрийн цахим хуудсаар мэдээлж байна.

Түүнчлэн телевизүүдийн хөтөлбөрийн хяналт, мониторингийн жилийн тайланг аналитик дүгнэлтийн хамтаар эмхэтгэл хэлбэрээр хэвлүүлэн гаргаж байна.

Тус хорооноос телевизүүдийн хөтөлбөрийн хяналт, мониторингийн дүнг, илэрсэн зөрчлийн мэдээллийн хамт телевиз тус бүрт хүргүүлж ажилладаг.

Телевизүүдийн хөтөлбөрт хийгдэж байгаа хяналт, мониторингийн тайлангаас орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн хөтөлбөрийн 2023 оны 1-р улирлын мониторингийн дүнг нэгтгэн, олон нийтэд мэдээлж байна.

 

 

--оОо--