Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны...
Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагт нэмэлт, өөрчлөлт оруулан баталлаа
2024-06-08

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасны дагуу Олон нийтийн радио, телевизээс ирүүлсэн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хүлээн авч, хуульд хугацаанд хянан үзэж, 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор баталсан.

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 6-р сарын 06-ны өдрийн Хуралдаанаар нэр дэвшигчдийг дахин бүртгэх асуудлыг хэлэлцэж, 15 нам, 2 эвслээс 89 нэр дэвшигч, 3 бие даагч нийт 92 хүнийг нэр дэвшигчээр нэмж бүртгэх шийдвэр гарсантай холбоотой МҮОНРТ-с ирүүлсэн Олон нийтийн радио,телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн дээрх батлагдсан хуваарь цагт нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Харилцаа холбооын зохицуулах Хорооны 2024 оны 6-р сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 6-р сарын 08-ны өдрийн 130 тоот тогтоолоор тус хорооны 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 129 дүгээр тогтоолын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Олон нийтийн радио,телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь цаг, Хоёрдугаар хавсралтаар батлагдсан Олон нийтийн радио,телевизээр нэвтрүүлэх мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагт тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж батлав.

Хавсралт 1. Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн нэмэлт өөрчлөлт оруулсан хуваарь, цаг

Хавсралт 2. Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн нэмэлт өөрчлөлт оруулсан хуваарь, цаг