Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Интернэтийн сүлжээ, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн
Интернэтийн сүлжээ, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн
2024-12-31

Гүйцэтгэх үүрэг

Интернэтийн сүлжээ, үйлчилгээний зохицуулалтын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах

Ажлын байрны үндсэн зорилт

  • Интернэт, интернэтэд суурилсан үйлчилгээний  зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах
  • Интернэт, интернэтэд суурилсан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, дуусгавар болгох, хүчингүй болгох талаар санал гаргах
  • Интернэт, интернэтэд суурилсан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хангуулах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Цахилгаан холбоо, электроник, мэдээллийн технологи, мэдээллийн сүлжээ, компьютерын ухааны инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Сүлжээний технологи: IP routing, холболтын байгууламж (switching system), DSLAM, GPON, Linux чиглэлээр ажиллах мэдлэг, чадвартай, хэрэв энэ чиглэлээр ажиллаж байсан бол давуу
  • Судалгаа хийж, асуудалд дүн шинжилгээ хийх чадвартай;
  • Бичиг баримт боловсруулах, тайлагнах, илтгэх чадвартай;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, багаар болон бие даан ажиллах, суралцах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадварыг ахисан түвшинд эзэмшсэн
  • Хариуцлага хүлээх чадвартай байх;
  • Харилцааны ур чадварыг эзэмшсэн байх;
  • Нийтийн зорилгод тууштай бусдыг дэмжсэн харилцаа тогтоох чадвартай байх;
  • Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн программууд, хяналтын тоног төхөөрөмж ашиглах чадвартай байх;
  • Холбогдох эрх зүйн зохих мэдлэгтэй, Төрийн албаны ёс зүйг сахих, байгууллагын болон хувийн нууц хадгалах чадвартай байх.

 Бүрдүүлэх материал: 

·         Ажилд орох хүсэл сонирхлоо илэрхийлсэн захидал (Letter of Expression of interest)

·         Ажил байдлын тодорхойлолт (CV)

 Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр  

 Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар 

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13, 

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар 

Харилцаа холбооны зохицуулах хороо 

Утас: 304258 Факс: 327720 

Мэйл хаяг: info@crc.gov.mn