Гүйцэтгэх үүрэг
Интернэтийн сүлжээ, үйлчилгээний зохицуулалтын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах
Ажлын байрны үндсэн зорилт
- Интернэт, интернэтэд суурилсан үйлчилгээний зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах
- Интернэт, интернэтэд суурилсан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, дуусгавар болгох, хүчингүй болгох талаар санал гаргах
- Интернэт, интернэтэд суурилсан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хангуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Цахилгаан холбоо, электроник, мэдээллийн технологи, мэдээллийн сүлжээ, компьютерын ухааны инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Сүлжээний технологи: IP routing, холболтын байгууламж (switching system), DSLAM, GPON, Linux чиглэлээр ажиллах мэдлэг, чадвартай, хэрэв энэ чиглэлээр ажиллаж байсан бол давуу
- Судалгаа хийж, асуудалд дүн шинжилгээ хийх чадвартай;
- Бичиг баримт боловсруулах, тайлагнах, илтгэх чадвартай;
- Хувийн зохион байгуулалт сайтай, багаар болон бие даан ажиллах, суралцах чадвартай
- Англи хэлний бичгийн болон ярианы чадварыг ахисан түвшинд эзэмшсэн
- Хариуцлага хүлээх чадвартай байх;
- Харилцааны ур чадварыг эзэмшсэн байх;
- Нийтийн зорилгод тууштай бусдыг дэмжсэн харилцаа тогтоох чадвартай байх;
- Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн программууд, хяналтын тоног төхөөрөмж ашиглах чадвартай байх;
- Холбогдох эрх зүйн зохих мэдлэгтэй, Төрийн албаны ёс зүйг сахих, байгууллагын болон хувийн нууц хадгалах чадвартай байх.
Бүрдүүлэх материал:
· Ажилд орох хүсэл сонирхлоо илэрхийлсэн захидал (Letter of Expression of interest)
· Ажил байдлын тодорхойлолт (CV)
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр
Материал хүлээн авах хаяг:
Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258 Факс: 327720
Мэйл хаяг: info@crc.gov.mn