Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Хорооны 2024 оны 06-р сарын 02-ны өдрийн...
Хорооны 2024 оны 06-р сарын 02-ны өдрийн 129 дүгээр тоот тогтоолоор батлагдсан хуваарь, цаг
2024-06-05

МҮОНРТ-ээр нэвтрүүлэх сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийг баталлаа

Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/ Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизээс (МҮОНРТ) ирүүлсэн сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн санал, уг саналыг гаргахад баримталсан аргачлал, мэтгэлцээний нэвтрүүлгийн дэгийг хууль, журамд заасан зарчимд нийцэж байгаа эсэхийг хянан үзэж, Хорооны 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар баталлаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасны дагуу сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн хуваарь, цагийг тэнцүү байхаар тооцсон ба Хорооны хуралдааны 129 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар,

Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийг;

хоёрдугаар хавсралтаар Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийг тус тус батлав.

Хавсралт 1. Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг

Хавсралт 2. Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг