Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хууль болон бусад холбогдох хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ын дагуу үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг. Тус хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн санал, гомдлыг бичгээр, Засгийн газрын 11-11 төвөөр, утсаар, мэйл хаягаар болон биеэр гэсэн хэлбэрүүдээр хүлээн авдаг бол Фэйсбүүк, Твиттер зэрэг нийгмийн сүлжээгээр ямар нэгэн санал, гомдол хүлээж авдаггүй болно.
2019 оны 7 сард тус хороонд нийт 20 гомдол, 1 шийдвэр ирсэн байна.
Санал, гомдол ирсэн хэлбэр
|
бичгээр |
утсаар |
биеэр |
11-11 төвөөр |
бусад |
бүгд |
Гомдол |
5 |
8 |
1 |
5 |
1 |
20 |
Санал, шүүмжлэл |
- |
- |
- |
- |
- |
- |
Мэдэгдэл, шийдвэр |
1 |
- |
- |
- |
- |
1 |
Бусад (маргаан) |
- |
- |
- |
- |
- |
- |
Шийдвэр гэдэг нь нэр бүхий Фэйсбүүк хуудасны зарим мэдээлэл нь нотлох баримтуудаар хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон бодит бус мэдээлэл болох нь тогтоогдсон талаар цагдаагийн байгууллагаас ирүүлсэн шийдвэр юм.
Ирсэн гомдлыг агуулгаар нь ангилан доорх хүснэгтэд үзүүллээ.
Гомдлыг агуулгаар нь ангилж үзвэл |
|
Үйлчилгээний чанар |
4 |
Үйлчилгээний төлбөр |
5 |
Харилцан холболт |
- |
ТЗ эзэмшигч хэрэглэгч, ТЗ эзэмшигч ТЗ эзэмшигч хоорондын маргаан |
- |
Цахим гэмт хэрэг |
- |
Нэр төрд халдсан/гүтгэсэн |
1 |
Бусад |
11 |
Тус хороонд хуулиар олгогдсон гомдол хүлээн авах шийдвэрлэх эрх мэдлийн хүрээнд хамаарах агуулгаар ангилж харуулсан болно. Хүснэгтийн “Бусад” гэсэн хэсэгт ихэвчлэн иргэдээс тус хорооны эрх үүрэгт хамаарахгүй асуудлаар хандсан агуулга хамаарч байгаа юм. Ийм төрлийн гомдлыг тус хороо нь хүлээн аваад холбогдох үйлчилгээ эрхлэгчид шилжүүлэн хэрхэн шийдвэрлэсэн талаараа гомдол гаргагчид болон тус хороонд эргэн хариу өгөхийг үүрэг болгодог. Холбогдох үйлчилгээ эрхлэгчээс гомдлыг хэрхэн барагдуулсан талаар хариу ирүүлсний дараа гомдлыг хааж, барагдсанд тооцдог. Дээрхээс харахад иргэдээс ихэвчлэн төлбөр тооцоо, үйлчилгээний нөхцөлтэй холбоотой үл ойлголцол үүсдэг, энэ талаар тус хороонд иргэд ханддаг байна.
Гомдлыг үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээний төрлөөр нь ангилан ямар төрлийн үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээтэй холбоотой гомдол ирж байгаа талаар дараах хүснэгтэд үзүүллээ.
Гомдол ирсэн салбараар нь ангилж үзвэл
|
гомдол |
санал, шүүмжлэл |
мэдэгдэл, шийдвэр |
бусад |
Үүрэн холбоо |
5 |
|
|
|
АйПи ТВ |
6 |
|
|
|
ОСДҮЭ |
3 |
|
|
|
Өргөн нэвтрүүлэг |
- |
|
|
|
Интернэтийн үйлчилгээ |
1 |
|
|
|
Тусгай дугаар |
2 |
|
|
|
Вэбсайт |
- |
|
|
|
Фэйсбүүк |
- |
|
1 |
|
Бусад |
3 |
|
|
|
Хэрэглэгчдээс үүрэн холбооны үйлчилгээ болон АйПиТВ-ийн үйлчилгээний үнэ тариф, үйлчилгээний талаар ирсэн гомдол дийлэнх нь байна.
Эцэст нь тус хороонд ирсэн гомдлын шийдвэрлэлтийн талаар доор үзүүлэв.
Шийдвэрлэлт |
|
Холбогдох үйлчилгээ эрхлэгчид дамжуулан шийдвэрлэсэн |
11 |
Зөрчлийн хэрэг үүсгэсэн |
- |
Хэмжилт, шалгалт хийсэн |
1 |
Тайлбар мэдээлэл өгсөн |
8 |
Гомдлоо татсан |
1 |
Дээрх хүснэгтээс харахад 7 дугаар сард ирсэн гомдлын дийлэнх нь тус хорооны эрхлэх асуудлын хүрээнд шууд хамаарахгүй асуудал байсан тул холбогдох үйлчилгээ эрхлэгчид гомдлыг дамжуулан шалгуулж, гомдлыг хэрхэн барагдуулсан талаарх хариу тайлбарыг авч ажилласан байна.