Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / ЗАХ ЗЭЭЛ, ӨРСӨЛДӨӨН / Зохицуулалтын үйлчилгээний хөлс
Зохицуулалтын үйлчилгээний хөлс
2022-04-07
  • Танилцуулга мэдээлэл

    Зохицуулагчийн ур чадвар, бие даасан байдал, хариуцлагыг дээшлүүлэх Advancing the regulator’s skills, independence, and accountability  

    Олон улсын цахилгаан холбооны байгууллагын судалгаагаар дэлхийн улс орнуудын 80 гаруй хувьд нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн зохицуулах эрх мэдэл бүхий байгууллагууд нь санхүүжилт, бүтэц, шийдвэр гаргах байдлаараа салбарын яам, төрийн дээд байгууллагаас хараат бус байдаг байна. 

     

    Мөн төсвийн шууд санхүүжилтийн хэлбэр байдаг бөгөөд үүнийг ил тод тайлагнах, мэдээллэх хэлбэр нь зохицуулалтын хараат бус байдлыг илэрхийлэх чухал үзүүлэлт гэж үзсэн. Зохицуулагчид төсвийн шууд хуваарилалттай үед лиценз болон бусад хураамжаар нэмэлт санхүүжилт хийж боно. 

    Зохицуулах байгууллагын хувьд лицензийн хураамжаар шууд санхүүждэг байдал нь төлбөрийг зөвшөөрлийн болон зохицуулалтын үйлчилгээний хөлсийг хэт өндөр болгох үйлчилгээ эрхлэгчдэд дарамт учруулах үндэслэлтэй тул бусад тэнцвэржүүлэх эх үүсвэрүүдийг тодорхойлох шаардлагатай тулгарч байна.  

    Гурав дахь механизм нь засгийн газрын хөрөнгийг зохицуулагчийн хяналтад байдаг яаманд хуваарилах, улмаар яам нь зохицуулагчид санхүүжилт тараадаг. Гэхдээ энэ механизм нь зохицуулагчийн шийдвэр гаргах үйл явцад улс төрийн илүү их нөлөө үзүүлэх магадлалыг нэмэгдүүлэх зохицуулагчийн хараат бус байдлыг бууруулах эрсдэлтэй.  

    Уламжлалт, нэгдмэл, цахим зохицуулалтын нөхцөлд бие даасан зохицуулагч нь зорилго, зөв зүйтэй, урьдчилан таамаглах боломжтой шийдвэр гаргалтыг дэмжих нь чухал байсан бол өнөөдөр салбар хооронд буюу бусад хөндлөнгийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах, нээлттэй зөвлөлдөхөд нь онцгой ач холбогдол өгөх шаардлагатай тулгарч байна. Үүнээс үзэхэд одоогийн зохицуулах байгууллагын бие даасан байдлыг баталгаажуулах, чадавхижуулах, хариуцлага, хамрах хүрээний хувьд томруулах боломжийг бүрдүүлэхэд анхаарах ёстойг харуулж байна.  

    Шинэ төрлийн зохицуулах байгууллагын хувьд дижитал орчинд зохицуулах эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай тулгарч байгаа бөгөөд үүний тулд зохицуулах байгууллагын мандат буюу чиг үүрэг, бүрэн эрхийг нэмэгдүүлэх тодорхойлох асуудал олон улсад чухлаар яригдаж эхэлсэн нь тухайн оролцоо, чадавхи, чадамжийг нэмэгдүүлэх үндэс юм. 


    Text Box

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Зохицуулах байгууллагын хувьд зохицуулалтын үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөр нь зохицуулалтад шаардагдах шууд зардал буюу өртгийг нөхөх (cost cover) хэмжээнд тогтоон бүрдүүлдэг ба энэ нь тухайн зохицуулагчын бүрэн эрх (mandate) тэй шууд холбогддог байна. 

     

    Зохицуулах байгууллагын бүрэн эрх түүнийг хэрэгжүүлэх чадамжтай холбоотойгоор хийсэн Дэлхийн банкны судалгаанаас бие даасан зохицуулах байгууллагыг тодорхойлох үндсэн 10 зарчмыг гаргасан бөгөөд тухайн зарчимуудын үндсэн суурь болох бие даасан хараат бус, хариуцлагатай, чадваралаг зохицуулалтыг хийж хэрэгжүүлэх боломж нь тухайн байгууллагын эдийн засгийн чадавхи гэж тодорхойлсон байна.  

    Text Box 

    Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журам

    Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ 

    Радио дамтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ

  • Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох журам ХХМТГ 2017 А/42

  • Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ ХХЗХ 2022/61

  • Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөр тогтоох журам ЦХХХЯ-2022 A/37

  • Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ ХХЗХ 2023 /94