Танилцуулга
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн дагуу сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх бүрэн эрхтэй бөгөөд Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан дараах дугаарлалтын зохицуулалтыг хийж байна. Үүнд:
· Улсын дугаар
· Угтвар дугаарлалт
· Тусгай дугаарлалт
· Суурин холбооны үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт
· Интернэт протоколд суурилсан ярианы үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт
· Үүрэн холбооны үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт
Тус хорооноос тусгай дугаарлалтын зарим төрөлд бүртгэлийн гэрчилгээ олгодог бөгөөд Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсанаар тусгай дугаарлалтыг зориулалтаар нь дараах байдлаар ангилна. Үүнд:
Тусгай дугаар ашиглах үйлчилгээний төрөл |
Ашиглагдах тусгай дугаарын багц |
Яаралтай тусламжийн зориулалттай тусгай дугаарлалт |
10х |
Төлбөргүй үйлчилгээний зориулалттай тусгай дугаарлалт /Toll free/ |
11-1x, 12-0x |
Мессежний тусгай дугаарлалт |
13-x-ххх 14-х-ххх 15-х-ххх |
Хэрэглэгчийн тарифт үйлчилгээний зориулалт бүхий тусгай дугаарлалт |
1-800-хххх Local RateService |
Нэмэлт төлбөртэй үйлчилгээний зориулалт бүхий тусгай дугаарлалт |
1-900-хххх Premium Rate Service |