Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / "Зохицуулалт - 2024" арга хэмжээ боллоо
"Зохицуулалт - 2024" арга хэмжээ боллоо
2024-12-04
"Зохицуулалт - 2024" арга хэмжээ боллоо "Зохицуулалт - 2024" арга хэмжээ боллоо

Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлэл, харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Зохицуулалт” арга хэмжээ  2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр боллоо.  

 

 

Энэхүү арга хэмжээгээр салбарын хөгжлийн чиг хандлага, сорилт, туршлагын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж,  цаашдын зорилго, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлддөг.

Энэ жил “Зохицуулалт - 2024” арга хэмжээнд Cullen International олон улсын судалгааны байгууллагын Захирал ноён Philippe Defraigne хүрэлцэн ирж илтгэл тавьсан бөгөөд 38 байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцлоо. Тодруулбал, ноён Philippe Defraigne Европын холбооны хууль эрх зүй, бизнесийн орчинд томоохон өөрчлөлт оруулж буй дижитал эдийн засгийн гол хуулиуд болох Цахим үйлчилгээний хууль (DSA), Цахим худалдааны хууль (DMA) болон хиймэл оюун ухаан, их өгөгдөл, мэдээллийн сүлжээний харилцан холболтын зохицуулалтын талаар танилцуулж, оролцогчдын асуултад хариулт өгч хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

 

Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэлийг ХХЗХ-ны Зохицуулалтын газрын дарга Т.Батболд хэлэлцүүлж, санал солилцов. 

Зохицуулалт 2024 арга хэмжээ нь цахим орчин, шинэ технологи, өрсөлдөөн, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, дижитал холболт, мэдээллийн аюулгүй байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд нэгдмэл ойлголтоо бэхжүүлэх, салбар хоорондын зохицуулалтын хамтын ажиллагааг уялдуулахад чухал ач холбогдолтой болж өндөрлөлөө.