Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Стандарт боловсруулах хүсэлт хүлээн авах тухай зарлал
Стандарт боловсруулах хүсэлт хүлээн авах тухай зарлал
2024-04-29
Стандарт боловсруулах хүсэлт хүлээн авах тухай зарлал Стандарт боловсруулах хүсэлт хүлээн авах тухай зарлал

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Хөдөлгөөнт холбооны радио байгууламж “Baicells RRU”-д хэмжилт хийх аргачлал” стандартыг шинээр боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.  

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөхийн баг нь тухайн стандартыг боловсруулах чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, боловсролын талаарх мэдээллийг ирүүлэх ба зөвлөхийн багт тавигдах дараах шаардлагыг хангасан байна.  

Зөвлөхийн багт тавигдах шаардлага: 

1.    Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, 

2.    Радио холбооны чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, техникийн болон онолын мэдлэг, туршлагатай,  

3.    Харилцаа холбооны чиглэлээр судалгаа шинжилгээ, ном, сурах бичиг, стандарт, баримт материал орчуулах, боловсруулах, хянах зэрэг ажилд оролцсон, эрдмийн зэрэг цол хамгаалсан,  радио холбооны чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай, эсхүл зөвлөх инженер бол давуу тал болно. 

4.    Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн, 

5.    Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй.     

Жич: Шаардлага тус бүрийг багийн гишүүдээс дор хаяж 1 хүн хангасан байна. 

 Сонирхсон этгээд мэдүүлгээ 2024 оны 05 дугаар сарын 25-ны дотор ирүүлнэ үү. 

 

Харилцаа холбооны зохицуулах хороо 

Метро бизнес төв А блок 5 давхар 

Д.Сүхбаатарын гудамж-13 

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033 

Утас: 304258 

Факс:327720 

 

Харилцах албан тушаалтан: 

 

Зохицуулалтын газрын 

ТХТ-ийн Салбарын стандарт хариуцсан мэргэжилтэн М.Алгирмаа 

Утас: 90089108 

Мэйл хаяг: algirmaa@crc.gov.mn