Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хороонд Засгийн Газрын 11-11...
Харилцаа холбооны зохицуулах хороонд Засгийн Газрын 11-11 төвөөр ирсэн гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн чанар (2012-2016он)
2016-01-28
Харилцаа холбооны зохицуулах хороонд Засгийн Газрын 11-11 төвөөр ирсэн гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн чанар (2012-2016он) Харилцаа холбооны зохицуулах хороонд Засгийн Газрын 11-11 төвөөр ирсэн гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн чанар (2012-2016он)

Засгийн Газрын иргэдийн санал, хүсэлт хүлээн авах “ 11-11” төвөөр дамжуулан 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд тус хороонд  нийт 1423 санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархал ирүүлсэн байна. Тэдгээрийг хүлээн авч бүртгэлжүүлэн холбогдох журмын дагуу холбогдох алба, мэргэжилтнүүд, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад шилжүүлэн түргэн шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авч хэрэглэгчийн гомдол, саналыг шийдвэрлэж ажилласан байна.

Хүснэгтээр  2012 оноос 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх гомдол, санал хүсэлтийн тоо, шийдвэрлэлтийн чанарыг харуулав.

Хүснэгт 1

 

2012 он

2013 он

2014 он

2015 он

2016 он

Санал хүсэлт

155

389

201

165

69

Гомдол

26

105

72

107

36

Шүүмжлэл

13

51

12

14

3

Талархал

 

1

1

 

 

Өргөдөл

 

 

3

 

 

Нийт

194

546

289

286

108

Шийдвэрлэлтийн чанар

94.32%

94.8%

92.04%

99,3%

92,5%

 

 

Нийт санал хүсэлтийн тоо

 

Дээрх санал хүсэлтийн 80 гаруй хувийг нь үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч (Мобиком Корпораци ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК), агаарын, хиймэл дагуулын болон интернэтэд суурилсан олон сувгийн телевизийн үйлчилгээ эрхлэгч ( ДДэш ТВ ХХК, Сансар Кабель ХХК,  Эм Эн Би Си ХХК, Лха ХХК, Ди Би Эс ХХК, Юнивишн ХХК, Скаймедиа ХХК), интернетийн  үйлчилгээ эрхлэгч (Ёкозунанэт ХХК, Эс Ти Экс Ситинэт ХХК, Сансар Интернэт) мөн МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой асуудлууд эзэлж байв.

Тус хороо нь “11-11” төвөөр дамжуулан ирэх гомдол саналаас гадна өөрийн вэб хуудас / www.crc.gov.mn /, утас (304257, 304258, 1800-1858), факс, и-мэйл хаяг (info@crc.gov.mn) зэрэг холбогдох сувгуудаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс мэдээлэл харилцаа холбооны технологийн үйлчилгээ болон байгууллагын нийтэд хандсан үйл ажиллагаатай холбоотой гомдол, санал   хүсэлтийг хүлээн авч “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ын дагуу холбогдох хариулт, тайлбарыг өгч шийдвэрлэн ажиллаж байна.