Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Зөвлөмж хүргүүлэх тухай
Зөвлөмж хүргүүлэх тухай
2020-06-04
Зөвлөмж хүргүүлэх тухай Зөвлөмж хүргүүлэх тухай

Зөвлөмж хүргүүлэх тухай

Дэлхийн олон улс оронд коронавируст (Covid-19) цар тахал эрчимтэй тархаж, хөл хорионы горимын улмаас хүмүүс халдвараас сэргийлэн үйлчилгээний газруудаас татгалзан, цахим худалдаа үйлчилгээний сонголт эрчимтэй нэвтэрч байна. Гэвч зарим улс оронд цахим худалдаатай холбоотой коронавирусийн тохиолдол бүртгэгдэж, өвчлөлийн тоо нэмэгдэж байна. Жишээ нь: БНСУ-д цахим худалдаатай холбоотой халдварын тоо 82 байна. (2020.05.29-ний байдлаар) Иймд эрсдэл өндөртөй улс орноос цахим худалдаагаар бараа бүтээгдэхүүн захиалж авахгүй байх, хэрэв шуудан илгээмж хүлээн авч байгаа бол шуудангийн аюулгүй байдлын стандарт (MNS 5539:2019) -ын дагуу ажиллах, хүргэлтийн үед ажилчдын аюулгүй байдлыг хангасан иж бүрэн хувцас хэрэгсэл ашиглах мөн  сав баглаа боодлыг задалсны дараа илгээмж доторх эд зүйлд зориулалтын бодис  ашиглан гадаргуугийн халдваргүйжүүлэлт хийсний дараа хэрэглэхийг зөвлөж байна. ХӨСҮТ-өөс гаргасан “Коронавируст (Covid-19) халдвараас урьдчилан сэргийлэх,  халдваргүйжүүлэлт хийх зааварчилгаа” -г мөрдөж ажиллахыг зөвлөж байна.