Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их...
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
2020-05-27
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа. Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.

2020.05.26

           Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 дэх хэсэгт заасны дагуу олон нийтийн радио, телевэээс бусад радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг мөн хуульд заасан бичиг баримтын хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2020 оны 5 дугаар сарын 25-аас өмнө хүргүүлж, бүртгүүлэх үүрэгтэй.

            Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9  (46.9 дэх хэсгийн 46.9.1, 46.9.2 болон 46.9.3 заалтууд), 46.11 дэх хэсэг, Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 18/22 тоот хамтарсан тогтоолоор батлагдсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын 2.11 дэх хэсэгт тус тус заасны дагуу радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчээс сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хуульд заасан хугацаанд хүлээн авч, тус журмын 2.8-д заасан шаардлага хангасан эсэхийг хянаж, хянаж, бүртгэснийг үндэслэн Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдийн жагсаалтыг батлан гаргалаа.  

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.10-т заасны дагуу зөвхөн бүртгүүлсэн радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй болно.

Үйл ажиллагаа явуулж буй байршил

Тусгай зөвшөөрлийн ангилал

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо

Мэдэгдэл ирүүлэх эрхтэй

Хяналтын мэдээ

Ирүүлсэн

Шаардлага хангасан

Сурталчилгаа нэвтрүүлэхгүй

Ирүүлээгүй

 

УБ хот

ӨН телевиз 

18*

18

18

18

-

-

Суваг

62*

32

28

28

3

1

ФМ радио

33*

28

22

22

5

1

 

Орон нутаг

 ӨН Телевиз

59

55

55

55

-

-

Суваг

9

9

9

9

-

-

ФМ радио

33

26

17

17

9

-

 

Нийт тооо

218

168

149

149

17

2

Радио, телевизүүдээс сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхээр мэдэгдэл ирүүлж, бүртгүүлсэн байдал:                                                                                                                    

Тайлбар: * тэмдэглэгээтэй тоонд МҮОНРТ –ийн сувгуудыг оруулаагүй болно.