Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Интернэтийн .MN домэйн нэр эзэмшигч нийт хэрэглэгчдийн...
Интернэтийн .MN домэйн нэр эзэмшигч нийт хэрэглэгчдийн анхааралд
2020-05-18

Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14 дэх хэсгийг үндэслэн өнөөгийн цахим орчинг илүү хариуцлагатай, ил тод нээлттэй, шуурхай мэдээлэл солилцох зорилгоор интернэтийн.MN домэйн нэр эзэмшигч нийт хэрэглэгчдийн бүртгэлийн хаягийн мэдээллийг Улсын бүртгэлийн цахим системтэй тулгаж баталгаажуулдаг болсонтой холбогдуулан нийт хэрэглэгчдийг www.datacom.mn цахим хаягаар орж өөрийн хаягийн бүртгэлийн мэдээллээ 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор шинэчлэн оруулна уу.

Бүртгэл мэдээллээ заасан хугацаанд шинэчлэн, баталгаажуулаагүй тохиолдолд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн домэйн нэрийн эзэмших эрхийг мэдээллээ шинэчлэх хүртэл түр түдгэлзүүлэх болсныг анхааруулж байна.

Датаком ХХК

Харилцах хаяг: www.datacom.mn

Холбоо барих утас:7000-0505

Имэйл хаяг: support@datacom.mn

 

Эх сурвалж: Датаком ХХК