Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны ажилтан албан хаагч...
Харилцаа холбооны зохицуулах хорооны ажилтан албан хаагч нар нэг өдрийнхөө цалингаа хандивлалаа
2020-03-20
Харилцаа холбооны зохицуулах хорооны ажилтан албан хаагч нар нэг өдрийнхөө цалингаа хандивлалаа Харилцаа холбооны зохицуулах хорооны ажилтан албан хаагч нар нэг өдрийнхөө цалингаа хандивлалаа

Харилцаа холбооны зохицуулах хорооны ажилтан албан хаагч нар 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яаманд COVID-19 өвчний эсрэг тусламж болгож, нэг өдрийн цалингаа хандивласныг тус хорооны дарга Г.Чинзориг болон хамт олны төлөөлөл Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Бо. Эрдэнэ, хоёр дугаар нарийн бичгийн дарга Сун Вэй нарт хүлээлгэн өглөө. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй тус дэмжлэгт маш их талархаж байгаагаа хэлсэн бөгөөд тус уулзалтын үеэр хоёр орны мэдээлэл, харилцаа холбоо технологийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.