Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инженер техникийн...
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инженер техникийн ажилчдаас сургалтын чиглэлээр судалгаа авч байна
2020-03-06

Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2020 оны А/25 дугаартай тушаалаар байгуулагдсан 2019 оны зүүн бүсийн семинар, зөвлөгөөнөөс гарсан саналын мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мэргэжлийн их дээд сургуулиудтай хамтран харилцаа холбооны салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх дипломтой, сертификаттай, эчнээ болон практик сургалт зохион байгуулах боломжуудыг судлах, цаашид хэрэгжүүлэх санал зөвлөмжийг боловсруулах чиглэлээр ажлын дэд хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инженер техникийн ажилчдаас 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд судалгаа, санал, хүсэлтийг авч байна.

Өргөн нэвтрүүлгийн судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн М.Эрдэнэцэцэг, Мэдээлэл холбооны сүлжээ, интернэтийн судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн М.Ангараг нартай ажлын цагаар 11-304258 дугаарт холбогдож авах боломжтой.

1. Та ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН үйлчилгээ эрхлэгчдийн инженер техникийн ажилчдаас авах санал асуулгын маягтыг энэхүү  https://www.surveymonkey.com/r/ZTH9RTC линк болон дор өгөгдсөн QR кодыг уншуулж бөглөнө үү.

 

 

2. Та МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ, ИНТЕРНЭТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ эрхлэгчдийн инженер техникийн ажилчдаас авах санал асуулгын маягтыг  энэхүү https://www.surveymonkey.com/r/YWLZFJ7 линк болон дор өгөгдсөн QR кодыг уншуулж бөглөнө үү.