Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
2019-11-13
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна “Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон ээлжит зөвлөгөөнийг  2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд Авлигатай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагаас шуудангийн салбарын эрх зүйн орчин, харилцаа хамтын ажиллагааны талаар мэдээлэл танилцуулга хийхээс гадна, шуудангийн логистик, газар шуудангийн тээвэрлэлт, гаалийн хяналтын бүс зэрэг тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

 
 
 

Шуудангийн салбарын зохицуулалт-2019 зөвлөгөөний  хөтөлбөр

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, Лхагва гараг

Зочид, төлөөлөгчдийг угтан авах

09:00-10:00

Зөвлөгөөний нээлт:

Г.Чинзориг  Харилцаа холбооны зохицуулах хороо, Дарга

 

10:00-10:05

Авлигын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь

Д.Цэнд-Аюуш Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар

Н.Дамдинсүрэн Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар

 

10:05-10:50

Шуудангийн үйлчилгээнд тавигдах хяналт шалгалт,  анхаарах асуудал

Б.Бүрэнжаргал МХЕГ-ын Харилцаа холбооны хяналтын улсын ахлах байцаагч

НМХГ-ын Харилцаа холбооны хяналтын улсын байцаагч С.Шинэбаяр

Шуудангийн илгээмжийн бараанд тавигдах хилийн мэргэжлийн хяналт 

Т.Төмөрбаатар МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын улсын ахлах байцаагч

Б.Батбилэг  Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч

 

 

 

10:50-11:40

Шуудан илгээмжээр мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх нь

Г.Давааням ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа

 

11:55-12:15

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн хяналт

М.Батбилэг УХШИГГ-ын салбарын эрхлэгч

 

12:15-13:00

Шуудангийн салбарын зохицуулалт

П.Цэрэнням  ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын дарга

 

14:00-14:20

Шуудангийн салбарт төрөөс баримтлах бодлого

Д.Батбаяр ХХМТГ-ын  ХХШБЗХ-ийн дарга

 

14:20-14:40

Шуудангийн зохицуулалтын баримт бичгийн өөрчлөлт шинэчлэлт

Ю.Баярсайхан ХХЗХ-ны ШЗГ-ын ахлах мэргэжилтэн

 

14:40-15:00

Монгол дахь буухиа шуудангийн үйлчилгээ

Л.Энхтөр Сэлэнгэ групп ХК-ийн Ерөнхий захирал

15:00-15:20

Хэлэлцүүлэг: Улс хоорондын болон дотоодын шуудангийн логистик- шуудангийн тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудал

 

15:35-16:55

Зөвлөгөөний хаалт

16:55-17:00