Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2019 оны 2...
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2019 оны 2 дугаар улирлын ээлжит сургалт зохион байгуулагдлаа
2019-06-06
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2019 оны 2 дугаар улирлын ээлжит сургалт зохион байгуулагдлаа Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн  2019 оны 2 дугаар улирлын ээлжит сургалт зохион байгуулагдлаа

Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 21 аж ахуйн нэгж, байгууллагын 22 ажилтнууд оролцсон сургалтыг 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны хурлын танхимд зохион байгууллаа.                      

Сургалтын гол агуулга нь:

  • Шуудангийн технологи ажиллагаа, олон улсын стандартын танилцуулга,
  • Шуудангийн бүсчлэлийн код, шуудангийн зип кодыг хэрэглэх, сурталчлах
  • Шуудангийн үйлчилгээний өртөг, зардлын тухай
  • Шуудангийн бүртгэл хяналтын Upost системийн үндсэн үүргийг танилцуулах
  • Upost системд ажиллах зарчмыг суралцагчдад ойлгуулах, системд үүсч буй алдаа, доголдлуудыг илрүүлэх
  • Бүртгэл хяналтын системийг бодит амьдрал дээрх шуудангийн технологи ажиллагаатай хослуулах, дадлагажуулах зорилготой байлаа.

Сургалтанд шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл шинээр авсан 4 аж ахуйн нэгж, тусгай зөвшөөрөл авсан боловч үйл ажиллагаагаа хараахан эхлээгүй байгаа 1 аж ахуйн нэгж, үйл ажиллагаа явуулж байгаа 16 аж ахуйн нэгж хамрагдлаа.