Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
ЭМГЭНЭЛ
2019-05-09
ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ

Бидний дотны анд нөхөр, хамтран зүтгэгч Ц.Энхбаяр нь өвчний улмаас таалал төгсөж Монголын харилцаа холбоо, телевизийн салбарын хувьд хүнд гарз тохиолоо.

Тэрээр Монголын томоохон телевизүүдийг үүсгэн байгуулах, техник, технологийг шинэ түвшинд гаргахад манлайлан ажиллаж байсан ба тус хорооны Мэдээллийн агуулга, чанар стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа өргөн нэвтрүүлгийн хууль эрх зүй, зохицуулалтын орчинг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулахын төлөө цаг ямагт сэтгэл зүрх, оюун ухаанаа зориулж байсан билээ.

Тэрээр өргөн нэвтрүүлгийн хуулийн төслийг боловсруулах, МУЗГ-т өргөн барихад гар бие оролцож,  Монгол улсын өргөн нэвтрүүлгийн хууль эрх зүй, зохицуулалтын орчинг шинэчлэх замаар өргөн нэвтрүүлгийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг дэс дараатай шийдвэрлэх, эрс шинэчлэлт, өөрчлөлтийг бий болгохын төлөө зорин ажиллаж байсан юм.

Түүний чин хүсэл нь Монгол улсын телевизийн өргөн нэвтрүүлгийн орон зайд улс үндэстний болон олон нийтийн эрх ашгийг хамгаалах, телевизийн салбарын зохистой хөгжлийг хангах, шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэхүйц салбарын эрүүл тогтолцоог бий болгоход чиглэгдэж байсан бөгөөд үүнийхээ төлөө цаг ямагт сэтгэлээ чилээж, дуу хоолойгоо өргөж явлаа.

Энэ зорилтын хүрээнд өргөн нэвтрүүлгийн салбарт мөрдөгдөж буй зохицуулалтын баримт бичгүүдийг шинэчлэх, телевиз, радиогийн дуу, дүрсний чанарыг сайжруулах, өргөн нэвтрүүлгийн салбарт ажиллаж буй инженер, техникийн ажилтнуудыг сургах, мэргэшүүлэхэд анхаарал хандуулж, сургалт, семинар, уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах зэргээр үе шаmтай арга хэмжээ аван ажиллаж байлаа.

Ц. Энхбаяр нь үргэлж уншиж, судалж, суралцаж байдаг оюунлаг инженер, удирдагч, хамт олондоо хүндлэгдсэн дотны зөвлөгч байсан бөгөөд түүний эелдэг боловсон зан, дундаршгүй их мэдлэг, телевизийн салбарт хийж бүтээсэн, сургаж, зөвлөсөн бүхнийг хамт олон нь ямагт санан дурсах болно.

Ум сайн амгалан болтугай.

https://wetransfer.com/downloads/e6fabd2de8b8ab088c5fc0c6d9a9aec120190508132554/75a04c?fbclid=IwAR1E48y-pfUfGBkQDwny80BHTGs0iXNjQ21-R9caaKVML7vwTgNyWzr9y3A

Харилцаа холбооны зохицуулах хороо