Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцааны радио станц ашиглах эрхийн бичиг эзэмшигчдэд...
Харилцааны радио станц ашиглах эрхийн бичиг эзэмшигчдэд зориулсан сургалт зохион байгуулагдлаа.
2019-05-06
Харилцааны радио станц ашиглах эрхийн бичиг эзэмшигчдэд зориулсан сургалт зохион байгуулагдлаа. Харилцааны радио станц ашиглах эрхийн бичиг эзэмшигчдэд зориулсан сургалт зохион байгуулагдлаа.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос барилга угсралт болон харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг , аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөгчдийг хамарсан “Харилцааны радио станцын радио давтамжийн зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага, хяналт" сэдэвт семинар 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус сургалтанд нийтдээ 45 байгууллагын 53 төлөөлөгч оролцсон байна.

Энэхүү семинарын зорилго нь сүүлийн жилүүдэд радио төхөөрөмж ашиглагчдын тоо байнга өсөн нэмэгдэхийн зэрэгцээгээр радио давтамжийн ашиглалтын байдалд хууль, дүрэм зөрчих асуудал ихээр гарах болж, улмаар радио сүлжээний харилцан нөлөөлөл үүсэх, хууль бус хэрэглээ ихэссээр байгаатай холбогдуулан харилцааны радио станц ашиглагч иргэн, байгууллагуудад шаардлагатай мэдээллийг хүргэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниулах юм.

Сургалтаар Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай болон холбогдох хууль, Зохицуулалтын дүрэм журам, Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээний талаарх танилцуулгыг хийж “Радио тоног төхөөрөмжийн стандарт, баталгаажуулалт” болон Харилцааны радио станцын ашиглалтын чиг хандлага сэдэвт илтгэл хэлэлцүүлэн, нийт харилцааны станц ашиглах эрхийн бичиг эзэмшигчдийн зүгээс тавьсан асуултанд хариулах хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.