Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Орон нутагт сургалт зохион байгуулав.
Орон нутагт сургалт зохион байгуулав.
2019-03-22

2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн зохицуулалтын газраас Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд хаягжуулалтын өнөөгийн байдал, шуудангийн нэгдсэн код, хаягийн бичвэрийн олон улсын стандартыг танилцуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд багийн засаг дарга нар болон төрийн үйлчилгээний байгууллагуудаас 90 гаруй ажилтан албан хаагчид оролцов.

Цаашид тус сумын барилга байгууламжид шуудангийн нэгдсэн код оноох, хаягжуулалттай холбоотой асуудлуудаар багийн засаг дарга нар болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдтэй харилцан санал солилцон хамтран ажиллахаар боллоо.