Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшин улсын...
Харилцаа холбооны хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшин улсын хэмжээнд 78 хувьтай байна.
2019-03-22
Харилцаа холбооны хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшин улсын хэмжээнд 78 хувьтай байна. Харилцаа холбооны хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшин   улсын хэмжээнд 78 хувьтай байна.

Тус хорооны Зах зээл, үнэ тарифын үнэлгээ судалгааны газраас Улаанбаатар хот, 21 аймгийн 3583 иргэд, төрийн болон бизнесийн 438 байгууллагыг хамруулан хийж гүйцэтгэсэн Монгол улсын харилцаа холбооны салбарын хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг хүргэж байна.  

Америкийн нийгмийн сэтгэл зүйч, эрдэмтэн Лайкерьт 1932 онд Лайкертын шкал гэж нэрлэгдэх үнэлгээг гаргаж ирсэн ба түүнээс хойш уг үнэлгээний арга зүйг нийгмийн судалгаа, сэтгэл судлалын туршилтад өргөнөөр ашиглах болсон. Уг үнэлгээг тооцохдоо 1 - 5 гэсэн шкал ашигладаг.

  • 4.50-5.00 буюу 90%-100% байвал хэрэглэгч маш сэтгэл ханамжтай бөгөөд энэ нь бодит нөхцөл байдал дээр тийм ч олон тохиолддоггүй онолын түвшний ойлголт юм.
  • 3.50-4.49 буюу 70%-89% байвал хэрэглэгч сэтгэл ханамжтай бөгөөд энэ түвшинд байхад харьцангуй санаа зовох зүйл бага буюу боломжийн гэж үздэг.
  • 2.50-3.49 буюу 50%-69% хооронд байх тохиолдолд дунд сэтгэл ханамжтай ба цаашид сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх шаардлагатайг илэрхийлдэг.
  • 1.50-2.49 буюу 30%-49% хооронд хэрэглэгчид сэтгэл ханамжгүй байгаа бөгөөд цаашид яаралтай сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх шаардлагатайг илэрхийлж байгаа юм.
  • 1.49-с буюу 29% доош байгаа бол энэ нь хэрэглэгчид огт сэтгэл ханамжгүй байгаа бөгөөд маш хангалтгүй байгааг илэрхийлнэ.

 

Судалгаа нь харилцаа холбооны салбарын хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг иргэд болон байгууллагаар ялган харвал иргэдийн сэтгэл ханамжийн түвшин 79%,  байгууллагын сэтгэл ханамжийн түвшин 75%, улсын дунджаар 78% -тай байна.

Харилцаа холбооны салбарын зах зээлд олон төрлийн үйлчилгээний нэгдэн нийлэлт явагдаж, дараа үеийн харилцаа холбооны үйлчилгээнүүд эрчимтэй нэвтэрч байгаа үед хэрэглэгчдийн үйлчилгээний чанар, хүртээмж, ирээдүйн чиг хандлагын талаар мэдээлэл цуглуулж, сэтгэл ханамж нь ямар түвшинд байгааг тодорхойлсноороо ач холбогдолтой юм.

Монгол улсын харилцаа холбооны салбарын хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшинтэй танилцана уу. Судалгааны материалыг ашиглахдаа эх сурвалжийг заавал дурдана уу .