Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Олон...
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
2019-03-19
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

2019 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллагын, Техникийн албаны захирал Григорий Байтсурыг хүлээн авч уулзлаа. 

“Интерспутник” байгууллага нь Польш, Чехословак, Унгар, Румын, Болгар, Куба, Бүгд Найрамдах Монгол Ард Улс болон Ардчилсан Герман улс зэрэг 9 улс, орныг эгнээндээ нэгтгэн 1971 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 26 гишүүн улстай бөгөөд хиймэл дагуулын технологи ашиглан олон улсын хиймэл дагуулын холбооны зах зээлд ажилладаг байгууллага юм.

Интерспутник байгууллагын төлөөлөгч Г.Байтсур хиймэл дагуулын холбооны шинэ технологийн хөгжлийн чиг хандлагын талаар болон Интерспутникээс хийгдэж байгаа төслүүдийн талаар тус хорооны холбогдох албан тушаалтнуудад танилцуулга хийж, цаашид тус хороотой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.