Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “БЯЦХАН НОМ” төслийн уралдааны дүн гарлаа
“БЯЦХАН НОМ” төслийн уралдааны дүн гарлаа
2019-03-18
“БЯЦХАН НОМ” төслийн уралдааны дүн гарлаа “БЯЦХАН НОМ” төслийн уралдааны дүн гарлаа

Харилцаа холбооны зохицуулах хорооноос санаачлан БСШУСЯ, “Монгол шуудан” ХК-тай хамтран цахим орчны зөв зохистой хэрэглээг бий болгох зорилго бүхий бяцхан ном урлах болон төслийн уралдааныг зарлаж, 3 үе шаттайгаар шалгаруулалтыг хийж, гүйцэтгэлээ.  

Хүүхэд, залуучуудын дунд цахим орчны зөв зохистой хэрэглээг бий болгох нь улс орнуудын тулгамдсан асуудал болоод байна. Хүүхэд, өсвөр үеийнхэнд цахим орчинд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, зүй бус харилцаанаас урьдчилан сэргийлэх, бусдыг гадуурхаж, дарамтлахгүй, бусдын гадуурхлаас ангид байх талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор уг уралдааныг зохион байгуулсан болно.

Бяцхан ном болон төслийн уралдааны анхан шатны шалгаруулалтыг орон нутагт Аймгийн боловсрол, соёлын газар, УБ хотод Нийслэлийн боловсрол соёлын газар дээр хийж, шалгарсан материалыг хоёр болон гурав дах шатны шалгаруулалтанд ирүүлснийг зохион байгуулагчдын төлөөллөөс бүрдсэн комисс шүүн шалгарууллаа.

 “Фэйсбүүкийн зохистой хэрэглээ” сэдэвт бяцхан ном урлах уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтад 15 аймаг, нийслэлийн 5 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдын 151 бүтээл ирсэн. “Цахим орчны зөв зохистой хэрэглээ” сэдэвт төслийн хоёрдугаар шатны шалгаруулалтад нийт 18 аймаг, нийслэлийн 5 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын 124 төсөл ирсэн.

Энэ удаагийн уралдааны хувьд сурагчдын багаар ажиллах, хамтаар шийдвэр гаргах ур чадварын дээшлүүлэхэд чиглэсэн бөгөөд бяцхан ном болон төслийн уралдаанд хамтын бүтээлүүд ихээр ирсэн байсан нь онцгойлон дурдахад таатай байна.

“Фэйсбүүкийн зохистой хэрэглээ” сэдэвт бяцхан ном урлах уралдаанд шалгарсан оролцогчид

Эзэлсэн байр

Шалгарсан оролцогчид

Тэргүүн байр

Орхон аймаг, 13-р сургуулийн 6в ангийн сурагч Х.Намуунзаяагийн “Зүүднээсээ сургамж авсан охин” бяцхан ном

Дэд байр

Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын Мэргэд сургуулийн Отом клубын гишүүд 8в ангийн сурагчид А.Үүрийнтуяа, Б.Энхчимэг, С.Хишигтогтох нарын “Ухаалаг охин” бяцхан ном

Дэд байр

Нийслэлийн 106-р сургуулийн Өсвөрийн цагдаа клубын гишүүдийн “Facebook” бяцхан ном. Зохиогчид:

6а ангийн сурагч Б.Энхсайхан

7б ангийн сурагч Б.Мөнхбаатар

8в ангийн сурагч Б.Хонгорзул

8в ангийн сурагч Б.Мөнхсарнай

3 дугаар байр

Дорнод аймаг, Хэрлэн сум, 8-р сургууль, 8б ангийн сурагчдын “Цахим орчин дахь ухаалаг хэрэлээ бидний нүдээр” бяцхан ном

3 дугаар байр

Их-Уул  сум, ЕБС-ийн 8а ангийн сурагч М.Баяржаргалын “Цахим орчин миний хэрэглээ” бяцхан ном

Тусгай байр

Говь-Сүмбэр аймаг, 1-р сургуулийн 8б ангийн сурагчдын Сэтгэмж багийн бяцхан ном. Зохиогчид:

М.Солонго

Х.Уянга

Э.Энхмөрөн

Б.Саранчин

Тусгай байр

Хэнтий аймаг, Хан Хэнтий цогцолбор сургуулийн 8б ангийн сурагчдын “Итгэлтэй амьдрал ирээдүйн төлөө” бяцхан ном.Зохиогчид:

Г.Есөн-Эрдэнэ

Ч.Батнягт

А.Аминзаяа

 “Цахим орчны зохистой хэрэглээ” сэдэвт төслийн уралдааны эхний шатанд шалгарч төслөө хэрэгжүүлэх эрх авсан сурагчдын өөрөө удирдах зөвлөл, клубууд

Төслийн уралдааны эхний шатанд шалгарсан 10 төслийг холбогдох сурагчдын өөрөө удирдах зөвлөлүүд хариуцан 2019 оны 5 дугаар сарын 17 хүртэл 2 сарын хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд төслийн хэрэгжилтийн явцад Харилцаа холбооны зохицуулах хороо болон Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам хяналт тавьж, ажиллана. Зохион байгуулагчид төслийн хэрэгжилтийн байдалд үнэлгээ хийж, эцсийн шалгаруулалтыг хийж, хамгийн сайн хэрэгжилттэй 3 төслийг шалгаруулна.

Шалгарсан төслийн нэр
1 Завхан аймаг, Улиастай сум, Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн 8-11 дүгээр ангийн сурагчдын “Dream Driection” зөвлөлийн “Гэрэл асаа” төсөл
2 УБ хот, СБД, 1-р сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдын “Оргил өөд” клубын "Цахим эрсдлээс сэргийлье" төсөл
3 УБ хотын 60-р сургуулийн “Girls Stem” клубын “Цахим орчноос татгалзаж, амьд харилцааг эрхэмлэе” 
4 Хөвсгөл аймаг, Мөрөн сум, Эрдмийн далай цогцолбор сургуулийн 11-12 дугаар ангийн сурагчдын “Богема” дугуйлангийн “Цахим орчны гадуурхал, дарамт” төсөл
5 Дорнод аймаг, Хэрлэн сум, 8-р сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын “Цахим вирустай тэмцэгчид” төсөл
6 Дорнод аймаг, Матад сумын сургуулийн “Манлайлал” клубын "Цахим орчны аюулгүй байдал" төсөл
7 УБ хот, ХУД-ийн 59 сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдын “Цахим орчны зохистой хэрэглээ” төсөл
8 Ховд аймаг, Зэрэг сумын сургуулийн 10-12 ангийн сурагчдын “Цахим орчны зохистой хэрэглээ” төсөл
9 УБ хот, СХД-ийн Ирээдүй цогцолбор 2-р ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын Мини парламент клубын “Оюуны дархлаа” төсөл
10 Хэнтий аймаг, Батноров сумын 10 дугаар ангийн сурагчдын “Батноровын залуус эерэгээр фэйсбүүк хэрэглэх нь” төсөл

Уралдаанд шагналт байранд шалгарсан сурагчдын шагналыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Монголын Хүүхдийн Ордонд зохион байгуулагдсан “Хүүхэд-Хэрэглэгч” үндэсний өдрийн арга хэмжээний үеэр гардууллаа. Орон нутгаас шалгарсан сурагчдын шагналыг Монгол Шуудан ХК, БСШУЯ-тай хамтран хүргүүлнэ.

Зохион байгуулагчид уралдаан тус бүрийн шагналт байранд шалгарсан сурагчдын бүтээлийг цахимжуулж, аливаа олон нийтийн арга хэмжээнд үзүүлж, таниулах сурталчлах зохион байгуулахаар төлөвлөж байна.

Уралдаанд оролцсон нийт сурагчид, удирдсан багш нар, нийгмийн ажилтнуудад талархал илэрхийлье!