Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д оруулах нэмэлт...
“Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд санал авах тухай
2019-03-01

Тус хороо нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 15-р тогтоолоор батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”–т нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

“Мэдээллийн агуулга, чанар стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсээс Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулах, санал  солилцох уулзалтыг өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулан 2019 оны 2-р сарын 28–ны өдөр болон 3-р сарын 01-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уулзалтыг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчид, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчид, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд тус тусад нь зохион байгуулав.

“Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт,нөхцөл шаардлага”-д оруулсан нэмэлт өөрчлөлтийн төсөлд санал авахаар байршуулж байна.

Та бүхэн дээрх нөхцөл шаардлагын төсөлтэй танилцаад саналаа  sudalgaa@crc.gov.mn  цахим хаягаар болон Харилцаа холбооны зохицуулах хороонд 2019 оны 3-р сарын 30-ны дотор бичгээр ирүүлнэ үү.

>>> Төслийг эндээс татаж авна уу <<<