Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Орон нутагт сургалт зохион байгууллаа
Орон нутагт сургалт зохион байгууллаа
2019-02-28
Орон нутагт сургалт зохион байгууллаа Орон нутагт сургалт зохион байгууллаа

Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн зохицуулалтын газраас Дорноговь аймгийн Сайншанд суманд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр багийн засаг дарга нар болон төрийн үйлчилгээний 52 байгууллагын 60 ажилтан, албан хаагчид хамрагдсан сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар Хаягжуулалтын өнөөгийн байдал, шуудангийн нэгдсэн код, хаягийн бичвэрийн олон улсын стандартыг танилцуулав.

Цаашид тус сумын барилга байгууламжид шуудангийн нэгдсэн код оноох, хаягжуулалттай холбоотой асуудлуудаар багийн засаг дарга нар болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдтэй харилцан санал солилцон хамтран ажиллахаар боллоо.

Энэхүү шуудангийн нэгдсэн кодын сурталчилгааны сургалтыг Говьсүмбэр, Замын-Үүд, Төв, Сэлэнгэ аймгуудад үргэлжүүлэн зохион байгуулах юм байна.