Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ХХЗХ болон ШӨХТГ-ын удирдлагуудын уулзалт боллоо
ХХЗХ болон ШӨХТГ-ын удирдлагуудын уулзалт боллоо
2019-02-27
ХХЗХ болон ШӨХТГ-ын удирдлагуудын уулзалт боллоо ХХЗХ болон ШӨХТГ-ын удирдлагуудын уулзалт боллоо

2019 оны 2-р сарын 27

Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/-ны дарга Г.Чинзориг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын дарга Б. Лхагва тэргүүтэй удирдлагуудын хамтарсан уулзалт 2019 оны 02-р сарын 27-ны өдөр боллоо.

Тус уулзалтын үеэр талууд 2019 оны хамтарсан ажлын төлөвлөгөөг батлах, Засгийн газраас хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр өгсөн үүргийг хэрэгжүүлэх, харилцаа холбооны салбарын хэрэглэгчийн нийтлэг гаргаж байгаа гомдлын талаар санал солилцов.

 

ХХЗХ-ны хорооны дарга Г.Чинзориг “Харилцаа холбооны салбарын хуулиуд УИХ-д өргөн баригдаж, байнгын хороод дээр танилцуулагдаж байгаа. Мөн Өрсөлдөөний тухай хууль өргөн баригдаж байгаатай холбогдуулан бид хуулиуд дээрээ нэгдсэн ойлголттой, салбар хоорондын бие даасан зохицуулалтыг илүү тодорхой болгох, харилцан хүндэтгэсэн хамтын ажиллагаатай байх нь зүйтэй” хэмээн уулзалтын үеэр хэллээ. ХХЗХ нь харилцаа холбооны салбарт зохицуулагчийн хувьд ШӨХТГ-тай хамтран ажиллаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахаа мөн илэрхийлсэн юм.

 

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва 2018 онд тус газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-д ирсэн  харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хэрэглэгчдийн  гомдол, хүсэлтийн статистик мэдээлэл болон тодорхой ажлуудын хяналт шалгалтын хүрээнд ХХЗХ-той хэрхэн хамтран ажиллаж байгаа талаараа танилцуулав. Мөн 2019 оныг “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрх”-ийг хамгаалах жил болгож байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар мэдээлэл өглөө.

Ингээд энэхүү уулзалтаар хоёр байгууллагын 2019 оны хамтарсан ажлын төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих, харилцаа холбооны салбарын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах салбар зөвлөлийг ХХЗХ-н дээр байгуулахаар тохиролцов.