Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ДРИХ19-д бэлтгэх Ази Номхон Далайн бүс нутгийн...
ДРИХ19-д бэлтгэх Ази Номхон Далайн бүс нутгийн (APG-4) дөрөвдүгээр хуралдаанд оролцсон тухай
2019-02-21
ДРИХ19-д бэлтгэх Ази Номхон Далайн бүс нутгийн (APG-4) дөрөвдүгээр хуралдаанд оролцсон тухай ДРИХ19-д бэлтгэх Ази Номхон Далайн бүс нутгийн (APG-4) дөрөвдүгээр хуралдаанд оролцсон тухай

ДРИХ19-д (Дэлхийн радиогийн их хурал 19) бэлтгэх Ази Номхон Далайн бүс нутгийн дөрөвдүгээр хуралдаан 2019 оны 1-р сарын 07-13-ны өдрүүдэд БНСУ-ын Бусан хотод зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралдаанд Монгол Улсыг төлөөлж ХХЗХ-ны РДЗХГ-ын дарга З.Амгалан, ХХМТГ-ын мэргэжилтэн Онончимэг, ХХЗХ-ны РДЗХГ-ын төлөвлөлт судалгаа хариуцсан мэргэжилтэн Ч.Тэрбиш нар оролцлоо. Хуралдаанд ДРИХ-19-д хэлэлцэхээр төлөвлөгдсөн хүснэгт 1-д үзүүлсэн асуудлуудаас ХХЗХ 1.11, 1.14 (WP1), 1.13 (WP2) гэсэн 3 асуудалд, ХХМТГ-аас хэлэлцэх асуудал 7 (WP3)-д  өөрийн орны байр суурийг тус тус илэрхийлж оролцлоо. Манай улсаас өөрийн орны байр суурийг илэрхийлж оролцсон эдгээр баримт бичгүүд нь хурлын нэгдсэн баримт бичгүүдэд тусгагдаж нийтэд хэвлэгдсэн.

APG-19-ийн албан ажлын бүтэц

APT –ийн ДРИХ-19-д бэлтгэх хэсгийн (APG-19) дарга Док. Куй-Жин Вэ (БНСУ)
APT –ийн ДРИХ-19-д бэлтгэх хэсгийн (APG-19) дэд дарга  Сиаоанг Гао (БНХАУ)  Нейл Мейни (Австрали)
Хяналтын зөвлөлийн дарга Томми Че (Шинэ Зеланд)

 

APG-ийн ажлын хэсэг Хэлэлцэх асуудлууд Ажлын хэсгийн дарга нар
Ажлын хэсэг 1: Газрын хөдөлгөөнт холбоо болон газрын хөдөлгөөнт бус  үйлчилгээ 1.11, 1.12, 1.14, 1.15 Зу Кэр (БНХАУ)
Ажлын хэсэг 2: Хөдөлгөөнт холбооны өргөн зурвасын хэрэглээнүүд 1.13, 1.16, 9.1 (issues 9.1.1, 9.1.5, 91.8) Кионг-Ме Ким(БНСУ)
Ажлын хэсэг 3: Хиймэл дагуулын үйлчилгээ 1.4, 1.5, 1.6, 7, 9.1 (issues 9.1.2, 9.1.3, 9.1.9)  Mуне Абе (Япон)
Ажлын хэсэг 4: Шинжлэх ухааны үйлчилгээ 1.2, 1.3, 1.7 Атамджил Соевидо (Индонез)
Ажлын хэсэг 5: Далай, Агаарын навигац болон сонирхогчийн үйлчилгээ 1.1, 1.8, 1.9, 1.10, 9.1 (issue 9.1.4) Буй Ха Лонг (БНСВУ)
Ажлын хэсэг 6: Ерөнхий асуудлууд 2, 4, 8, 9.1 (issues 9.1.6, 9.1.7), 10 Тагхи Шафи (Исламын Бүгд Найрамдах Иран Улс)

WP1-ИЙН ХУРАЛДААНУУДЫН ТАЙЛАН

Ажлын хэсэг 1 нь ДРИХ-19-ийн хэлэлцэх асуудал 1.11, 1.12, 1.14 болон 1.15 –дээрх асуудлуудыг хариуцаж ажиллаж байна.

Хэлэлцэх асуудал бүрт ажлын дэд хэсгийг байгуулан ажиллаж байна.

Хэлэлцэх асуудал

ДГ-ийн даргад нэр дэвшигч

    Улс

1.11 Төмөр зам

[ Лиу Бин]

[Андри Киантонг]

[Нгиен Анн Туан]

[Хятад]

[Индонез]

[Вьетнам]

1.12 Ухаалаг тээвэр(ITS)

[Сатоши Ояама]

[Супапол Жароскумпол]

[Япон]

[Тайланд]

1.14 HAPS

[Андри Куантори]

[Нгуиен Анн Туан]

[Махди Абуяанех Назари]

[Индонез]

[Вьетнам]

[Иран]

1.15 275-450 ГГц

[Сум Чин Сийн]

[Япон]

 

Дээрх хэлэлцэх асуудлууд нь:

1.11 Бүх бүс нутагт хамарсан галт тэрэгний холбооны шинэ үеийн системд Res 236 (WRC-15) –ийн дагуу радио давтамжийн нөлөөлөлгүй ажиллах нөхцлийг хангах, энэхүү шинэ үеийн галт тэрэгний холбооны радио давтамжийн зурвасыг одоогийн хөдөлгөөнт холбоонд хуваарилагдсан радио давтамжийн зурвасын хуваарилалтад бий болгох тухай;

1.12 Ухаалаг тээврийн системд (ITS) харилцан нөлөөлөл үүсгэхээргүй аль болох өргөтгөж болохуйц радио давтамжийн зурвасыг Resolution 237 (WRC‑15) –ийн дагуу одоо байгаа хөдөлгөөнт холбооны зурваст бий болгох.

1.14 Res 160 шийдвэрээр HAPS-д одоогийн суурин радио холбооны үйлчилгээний радио давтамжийн хуваарилалтаас радио давтамжийн зурвас хуваарилж өгөх тухай;

1.15   Хөдөлгөөнт ба суурин радио холбооны үйлчилгээнд 270-450 ГГц зурвасыг хуваарилах тухай Resolution 767;  

ДГ1.11-ИЙН АСУУДЛААР ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ

ДГ1.11-ийн хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцүүлсэн:

Input Documents: APG19-4/INP-14(ITU-R WP 5A), INP-15(AUS), INP-29(THA), INP-53(MLA), INP-57(MNG), INP-59(J), INP-65(J), INP-73(KOR), INP-90(SNG), INP-100(CHN), INP-103(CHN), INP-108(BGD), INP-117(IND), INP-118(INS).

Information Documents: APG19-4/INF-02(WMO), INF-03(IARU), INF-04(ICAO), INF-22(CITEL), INF-23(CEPT), INF-24(RCC), APG19-4/INP-09R1(APG Chairman)

Mongolia - Document APG19-4/INP-57(1)

МОНГОЛ УЛС

Дэлхийн радиогийн их хурлын (ДРИХ-19) хэлэлцэх асуудал 1.11, 1.14-д өгөх урьдчилсан санал

Хэлэлцэх асуудал 1.11:

Төмөр замын системийн галт тэрэг ба замын аюулгүй байдлын холбоонд одоогийн үүрэн холбоонд ашиглагдахаар ОУЦХБ-ын радиогийн дүрэмд заагдсан радио давтамжийн зурвасуудыг бүх бүс нутагт ашиглуулахаар тусгах тухай асуудлыг ДРИХ-15-аар батлагдсан Тогтоол 236-ийн дагуу хэлэлцүүлэх тухай

1. Суурь мэдээлэл

ДРИХ-15-ийн Тогтоол 236-оор ОУЦХБ-аас төмөр замын холбооны системийн галт тэрэг ба галт тэрэгний замын аюулгүй байдлыг хангахад ашиглах спектрийн шаардлага, техникийн болон үйл ажиллагааг хангахад зориулсан судалгаанд оролцохыг ОУЦХБ-ын гишүүн орнуудыг урьсан билээ.

Улс орнуудын хилийн бүсд төмөр замын холбооны ажиллах радио давтамжийн зурвасыг газрын хөдөлгөөнт холбооны одоогийн зөвшөөрөгдсөн зурваст ашиглахад галт тэрэг ба галт тэрэгний замын аюулгүй байдлын холбооны зурвас нь бүх бүс нутагт зөвшөөрөгсөн байж үйл ажиллагааг хангана гэж ДРИХ-15-ийн Тогтоол 236-д заасан байдаг.

2. Урьдчилсан байр суурь

Монгол Улс ДРИХ-15-ийн Тогтоол 236-д заасны дагуу дэлхий нийтийг хамарсан эсвэл тухайн аль нэгэн бүсийг хамарсан харилцан нөлөөлөлгүй ашиглаж болох радио давтамжийн зурвасуудыг өнөөгийн үүрэн хөдөлгөөнт холбоонд зөвшөөрөгсөн радио зурваст ашиглах бололцооны тухай судалгааг дэмжиж байна.

Төмөр замын галт тэрэг ба галт тэрэгний замын аюулгүй байдлын холбоо (RSTT)-д ашиглаж болох стандарт ба (дэлхий нийтээр эсвэл бүс нутагт) ашиглах радио давтамжийн зурвасууд нь энэхүү системийн ирээдүйн хөгжлийг хангаж, харилцан нөлөөллийг үүсгэхгүй байх ёстой гэж Монгол Улс үзэж байна.

Монгол Улс RSTT-ийн дэлхийн бүх бүсүүдэд харилцан нөлөөлөлгүйгээр RSTT-д ашиглахыг CPM баримт бичгийн Аргачилал Б-ийн дагуу их хуралд шинэ Тогтоол [A111-АРГАЧИЛАЛ Б] (ДРИХ-19) гэж шинээр батлаад Тогтоол 236 (ДРИХ-15)-ийг цуцлах саналыг дэмжиж байна

АНД-ын нэгдсэн урьдчилсан дүгнэлт

Энэ удаагийн хуралдаануудад АНД-ын орнуудын санал нь 3 хуваагдсан ба нэгдсэн нэг саналд хүрч чадаагүй. Тухайлбал Аргачилал А-д Австрали гэх мэт нилээд хэдэн улс Аргачилал Б-д Монгол Улс болон нилээд хэдэн орнууд Аргачилал СИ-д мөн хэдэн улсууд санал ирүүлсэн байлаа.

Харин дээрхээс дүгнэлт хийснээр АНД-ын бүс нутгийн орнууд санал нэгтэйгээр CPM баримт бичигт АРГАЧИЛАЛ Д-г шинээр боловсруулж ирэх 3-р сард Женев хотод зохион байгуулагдах Бүс нутгуудын CPM-ийн саналыг хэлэлцэх хуралдаанд оруулахаар драфтыг бэлтгэлээ.

ДГ1.14-ИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛУУД

Энэ драфтинг груп нь “ДРИХ19-ийн хэлэлцэх асуудал 1.14 Res 160 шийдвэрээр HAPS-д одоогийн суурин радио холбооны үйлчилгээний радио давтамжийн хуваарилалтаас радио давтамжийн зурвас хуваарилж өгөх тухай” асуудалд гишүүн орнуудын урьдчилсан байр суурийг нэгтгэж, АНД-ын нэгдсэн урьдчилсан байр суурийг тодорхойлохоор 2 удаа хуралдсан. Тус хорооноос 1.14-д урьдчилсан санал бэлтгэж танилцууллаа.

Mongolia - Document APG19-4/INP-57(2)

Хэлэлцэх асуудал 1.14:

ОУЦХБ-ын Радио холбооны салбарын судалгаануудад үндэслэж Тогтоол 160 (WRC-15)-ийн дагуу, өндөр-байршил дахь платформ станцуудын (HAPS) зохих зохицуулалтыг одоогийн Хөдөлгөөнт бус үйлчилгээнд хуваарилалтад хийх тухай асуудал;

1. Суурь мэдээлэл

HAPS станцууд нь хөдөлгөөнт бус үйлчилгээний өргөн зурвасын холболтод, утасгүй өргөн зурвасын үйлчилгээг хөдөө орон нутаг болон алслагдсан бүсүүдэд ашиглахад тохиромжтой. Мөн HAPS нь онц байдлын харилцаа холбоонд ашиглахад зохимжтой юм.

Тогтоол 160 (WRC-15)-аар HAPS системийн төгсгөлийн төхөөрөмж болон гатевэй линкийн хооронд ашиглах радио давтамжийн зурвасыг шинээр авах шаардлага болон үүгээр дамжуулах өргөн зурвасын холболтыг өнөөгийн зөвшөөрөгдсөн зурваст баталгаажуулах, техникийн болон үйл ажиллагааны характеристикуудыг HAPS системд бүрэн нийцэлтэй ажиллах талаар мөн сүүлийн үеийн шинэ технологууд тухайлбал үр ашигт ажиллагааны-техник тэдгээрийг сайжруулах тухай судалгаанд оролцохыг гишүүн улс орнуудыг урьсан билээ.

Цаашилбал Тогтоол 160 (ДРИХ-15) өнөөгийн байдлаар энэхүү HAPS системд дэлхийн бүх бүсэд эсвэл бүсд ашиглаж болно гэж батлагдсан зурвасуудыг талаар зохицуулалтын заалтуудыг оруулах, өөрчлөх, сайжруулах, одоо байгуу зүүлт заалтууд ба Тогтоолыг эргэн харж сайжруулах тухай заасан болно.

2. Урьдчилсан санал

HAPS нь хөдөө орон нутаг ба алслагдсан бүсүүдэд өргөн зурвасын үйлчилгээний хамрах хүрээг бий болгох мөн дамжуулах байгууламжийн сайн систем, нөөц холболтыг бий болгох боломжтой юм. Иймд одоогийн үйлчилгээнүүд ба хэрэглээнүүдэд харилцан нөлөөлөл үүсгэхгүйгээр шинэ радио давтамжуудыг HAPS-д хуваарилах нь зүйтэй гэж Монгол Улс үзэж байна. 

WP2-ИЙН ХУРАЛДААНУУДЫН ТАЙЛАН

Энэ ажлын хэсэг нь ДРИХ19-ийн дараах хэлэлцэх асуудлуудыг ирэх 4 жилд  хариуцаж ажиллана. Үүнд: 1.13; 1.16; 9.1 (Issues 9.1.1, 9.1.5, 9.1.8) болно. Энэ удаагийн хурлаар эдгээр асуудлуудтай холбоотойгоор 23 INPUT DOC-уудыг хэлэлцсэж нийт 4 ДГ (Драфтинг группуудэд) хуваагдаж ажиллаа.  

Хэлэлцүүлгийн үр дүн:

WP2 нь хэлэлцүүлгийн үр дүнд 4 драфтинг группүүдийг (ДГ) байгуулж ажиллахаар тогтов. ДРИХ19-ийн хэлэлцэх асуудал 1.16, 9.1 (issue 9.1.5) нь нэг драфтинг группээр ажиллаж байгаа юм.

ДГ

       Хэлэлцэх асуудал

               дарга

ДГ2-1

               1.13

Док. Хириуки Атараши (Япон)

ДГ2-2

              1.16; 9.1(Issue 9.1.5)

[Док.Фанг Чиженг(Хятад)]

ДГ2-3

               9.1(Issue 9.1.8)

[Док.Рина Фуджи Астут(Индонез)]

ДГ2-4

               9.1(Issue 9.1.1)

[Иран улсаас нэр дэвшүүлнэ гэсэн]

Манай улсын анхаарал хандуулж баримт бичигт өөрийн орны байр суурийг идэвхтэй илэрхийлж байгаа асуудалд 1.13 : ДҮХХ системд Тогтоол 238 (WRC-15) шийдвэрийн дагуу шинэ радио давтамжийн зурвасыг үндсэн зурвасаар тогтоох тухай асуудал нь ДГ2-1-ийн хүрээнд хэлэлцэгдэж АНД бүсийн орнуудын нэгдсэн байр суурийг гаргахаар ажилласан.

ДҮХХ-д ашиглахаар дэвшигдэж байгаа зурвасууд нь 24.25 ГГц-86 ГГц давтамжийн зурвасын хооронд бусад системүүдтэй харилцан нөлөөлөл үүсгэх эсэх тухай судалгааны тайлангуудад үндэслэгдэж хэлэлцэгдэж байна. Үүнд:

–  24.25-27.5 GHz, 37-40.5 GHz, 42.5-43.5 GHz, 45.5-47 GHz, 47.2-50.2 GHz, 50.4‑52.6 GHz, 66-76 GHz ба 81-86 GHz  зурвасуудыг үндсэн зурвасаар; харин

–  31.8-33.4 GHz, 40.5-42.5 GHz ба 47-47.2 GHz зурвасуудыг хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд нэмэлтээр үндсэн зурвасаар хуваарилуулах зорилттой юм.

ОУЦХБ-ын Радиогийн секторын хэлэлцэх асуудал 1.13-ыг тус байгууллагын Task Group 5/1 (TG 5/1) хариуцаж ажиллаж байгаа бөгөөд CPM тайлангийн талаар дараах үр дүнг гаргаад байна:

–  Радио давтамжийн 24.5 ГГц-86 ГГц зурваст газрын ДҮХХ-ны системд шаардлагатай спектрийн хэрэгцээний тухай судалгаануудын үр дүн;

–  ОУЦХБ-Р-д радио давтамжийн зурвас бүрд хийгдэж байгаа судалгааны тайлангуудад үндэслэж эдгээр зурвасуудын дундын ашиглалтын талаарх судалгаануудын тайлан;

–  Хэлэлцэх асуудал 1.13-ын зохицуулалтын ба процедурын тогтоох аргачиллыг хэлэлцэх асуудалд багтсан радио давтамжийн зурвас тус бүрээр гаргасан судалгааны тайлан;

АНД ба АНД-ын утасгүй холбооны судалгааны ажлын хэсэг (AWG)-ээс хэлэлцэх асуудалд хамтран ажилласнаар APG19-2/INP-07, APG-3/08, APG19-4/INP-06 баримт бичгүүдийг оруулж хэлэлцүүлсэн.

ДГ2-1-ийн хүрээнд хэлэлцүүлэхээр оруулсан баримт бичгүүд

–  Input Documents: APG19-4/INP-06 (AWG), INP-09 (Rev.1) (Chairman, APG-19), INP-16 (AUS), INP-23 (NZL), INP-30 (THA), INP-38 (VTN), INP-54 (MLA), INP-58 (MNG), INP-60, INP-67 (J), INP-74 (Rev.1), INP-75 (Rev.1) (KOR), INP-84, INP-85 (IRN), INP-89 (PNG), INP-91 (SNG), INP-96 (LAO), INP-101 (CHN), INP-109 (BGD), INP-114 (IND), INP-119 (INS)

–  Information Documents: APG19-4/INF-02 (WMO), INF-03 (IARU R3), INF-04 (ICAO), INF-07, INF-08 (Ericsson, Intel Microelectronics, Nokia, Qualcomm International and Samsung Electronics), INF-10 (Inmarsat Singapore and THAICOM), INF-11 (Wireless Industry Collaboration Co., Ltd), INF-13 (Robert Bosch (South East Asia) PTE LTD), INF-14 (WMO), INF-15 (VIASAT, INC), INF-17 (GSMA (Hong Kong) and Telstra Corporation Limited), INF-22 (CITEL), INF-23 (CEPT), INF-24 (RCC), INF-26 (NPL)

MONGOLIA - DOCUMENT APG19-4/INP-58

Хуралдаан эхлэхээс 1 сарын өмнөөс өөрийн орны байр суурийг энэ хэлэлцэх асуудалд бэлтгэж AWG24 болон өмнөх хуралдаануудын баримт бичгүүд, мөн бусад орнуудын байр суурийг судалсны үндсэн дээр INP-58 баримт бичгээр оруулж танилцуулсан.

Монгол Улсын урьдчилсан байр суурь:

МОНГОЛ УЛС

Дэлхийн радиогийн их хурлын (ДРИХ-19) хэлэлцэх асуудал 1.13-д өгөх урьдчилсан санал

Хэлэлцэх асуудал 1.13:

Дараа Үеийн Хөдөлгөөнт Холбоо (ДҮХХ)-ийн ирээдүйн хөгжилд Тогтоол 238 (ДРИХ-15) радио давтамжийн зурвасуудыг үндсэн давтамжийн зурвасаар оруулах тухай;

1. Суурь мэдээлэл

ОУЦХБ-ийн Радиогийн салбарын М.2083-д тодорхойлсноор ДҮХХ-ний системүүд нь шинэ хэрэглээнүүд тухайлбал ахисан түвшний өргөн зурвасын (eMBB), нарийн зурвасын IoT (NB-IoT) ба цаашдын бусад шинэ технологуудыг дэмжиж ажилладаг.

Тогтоол 238 (ДРИХ-15) –оор өндөр давтамжийн радио зурвасууд нь дэвшилтэт технологийн антений системүүд, тухайлбал MIMO ба бийм-форминг техникүүдийг дэмжиж ажилладаг.

Тогтоол 238 (ДРИХ-15) нь газрын ДҮХХ-д ашиглах радио давтамжийн 24.5-86 ГГц зурвасуудын талаар судалгаанд гишүүн орнуудыг урьсан билээ.

2. Урьдчилсан санал

Монгол Улс нь 24.5-40.5 ГГц зурвасуудыг Хөдөлгөөнт үйлчилгээнд тухайлбал Радио релений линкэд ашиглахаар төлөвлөсөн байдаг бөгөөд одоогоор 24.5-86 ГГц зурваст бодит хэрэглээ байхгүй болно.

Монгол Улс нь ОУЦХБ-ын Радио холбооны салбарын судалгаануудыг дэмжиж байгаа ба 24.5-86 ГГц зурвасын талаар Тогтоол 238 (ДРИХ-15)-ийн шийдвэрийг мөн дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

WP-3-ИЙН ДАРГЫН ТАЙЛАН

Ажлын хэсэг-3 нь хиймэл дагуулын холбооны талаарх дараах хэлэлцэх асуудлыг хариуцна:

Хэлэлцэх асуудал 1.4: ДРИХ-15 COM6/9 шийдвэрээр AP30(Rev.WRC12) заагдсан хиймэл дагуулын хөдөлгөөнт холбооны систем, хиймэл дагуулын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хамгаалалт, радио давтамжийн хуваарилалт, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзэж эдгээр системүүдийн хоорондын харилцан хамаарлын асуудалтай холбоотойгоор чадлын хязгаарлалтуудыг эргэн судалж өөрчлөлт оруулах, Annex 7 to Appendix 30-ийг эргэж харах

Хэлэлцэх асуудал 1.5:  Радио давтамжийн 17.7-19.7 ГГц, 27.5-29.5 ГГц зурвасуудад хиймэл дагуулаас газрын станцын чиглэлд хөдөлгөөнт байршилд байрлах геотогтворт тойрог замын хиймэл дагуулын системийн газрын станцуудад ажиллах радио давтамжийн зурвасын шинэ хуваарилалт COM6/17 (WRC-15) шийдвэрийн дагуу хэлэлцэж радиогийн дүрэмд оруулах өөрчлөлтийг батлах

Хэлэлцэх асуудал 1.6: ДРИХ-15 COM6/18 батлагдсан геотогтворгүй тойрог замын хиймэл дагуулын хөдөлгөөнт бус үйлчилгээний системд радио давтамжийн 37.5-39.5 ГГц (хиймэл дагуул-газар) 39.5-42.5 ГГц (хиймэл дагуул -газар) 47.2-50.2 ГГц (газар-хиймэл дагуул) 50.4-51.4 ГГц (газар-хиймэл дагуул) зурвасуудад зохицуулалтын орчныг сайжруулах,

Хэлэлцэх асуудал 7: Res86 (Rev.Marrakesh,2002) дагуу хиймэл дагуулын холбооны API, CRC, NOTIFICATION болон Олон Улсын радио давтамжийн мастер бүртгэлд бүртгүүлэх порцедурт өөрчлөлт оруулах эсэх          

Хэлэлцэх асуудал 9.1

Асуудал 9.1.2: Радио давтамжийн 1452-1492 MHz зурваст олон улсын радиогийн 1 ба 3 –р бүст ажиллах ДҮХХ-ны системийн станц мөн энэ зурваст ажиллах хиймэл дагуулын дууны өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний харилцан зохицоо  

Асуудал 9.1.3: Геотогтворт бус огторгуйн хиймэл дагуулын хөдөлгөөнт хөдөлгөөнт бус үйлчилгээC-band NGSO-FSS operations

Асуудал 9.1.9:  Хиймэл дагуулын хөдөлгөөнт бус холбооны газраас сансар дамжуулалд радио давтамжийн 51.4-52.4 ГГц зурвасыг хуваарилах

Дараах баримт бичгүүдийг хэлэлцсэн:

APG19-1/INP-12(AWG), 18 (CHN), 20 (CHN) and 29 (IRN)

APG19-1/INF-13 (WP3 Chair)

Ажлын хэсгийн бүтцийг баталж, ДГ-ийн дарга нарыг сонгов. Дараагийн хурлаар ДГ-ийн дарга нарыг баталгаажуулна.

ДГ Хэлэлцэх  / асуудал                Сэдэв  ДГ Дарга
ДГ3-1 AI 1.4 Review of Annex 7 to AP30 Мейтимото (Индонез)
ДГ3-2 AI 1.5 ESIM Use in 17.7-19.7/27.5-29.5GHz Н.Кавай (Япон)
ДГ3-3 AI 1.6 NGSO-FSS Operations in 37.5-51.4GHz  Д.Кершав (Шинэ Зеланд)
ДГ3-4 AI 7 Review of Satellite Regulatory Issues П.Н.Пуонг (Вьетнам) Гейта М.Л (Малайз) Моккорами(Иран)
ДГ3-5 Issue 9.1.2 Compatibility of IMT and BSS (Sound) in 1452-1492MHz in R1 & R3  Д. Ох (БНСУ)
ДГ3-6 Issue 9.1.3 C-band NGSO-FSS Operations  Ф. Ченг (БНХАУ)
Issue 9.1.9 FSS (E-to-s) Allocation in 51.4-52.4GHz
Ажлын хэсэг 6-ийн тайлан Ажлын хэсэг 6 нь дараах асуудлуудыг хариуцаж ажиллана.
Хэлэлцэх асуудал                    Сэдэв Үндэслэх б/б  ITU-R Group
2 ОУЦХБ Радиогийн Радиогийн дүрмийн зөвлөмжүүд Res. 28 (Rev.WRC‑15) Res. 27 (Rev.WRC‑12) CPM19‑2
4 Баримт бичгийг эргэж харах Res. 95 (Rev.WRC‑07) CPM19‑2
8  Улс орнууд энэхүү баримт бичигтэй холбоотой хөл мэдээллээс улсын нэрээ хасуулах асуудал Res. 26  (Rev.WRC-07) -
9.1 (Issue 9.1.6) Цахилгаан машины утасгүй хүч дамжууллын системийн талаар судалгаа Issue 1) in the Annex to Res. 958 (WRC‑15) WP 1B
9.1 (Issue 9.1.7) Газрын станцын терминалыг удирдах асуудал Issue 2) in the Annex to Res. 958 (WRC‑15) WP 1B
10 Дараагийн ДРИХ-ын хэлэлцэх асуудлын тухай Res. 804 (WRC-12) Res. 810 (WRC-15) -
Ажлын хэсэг-6 нь дараах бүтцээр ажиллахаар тогтлоо.
  ДГ Хэлэлцэх асуудал             Дарга
DG 6-1 AI 2 and 4 Док. Акира Хашимото (Япон)
DG 6-2 AI 8 Док. Арифин Никрохо (Индонез)
DG 6-3 AI 9.1 (Issue 9.1.6) Сатоши Кобияши (Япон)
DG 6-4 AI 9.1 (Issue 9.1.7) Ли Юнже (Хятад)
DG 6-5 AI 10 Нэр дэвшигч байхгүй

AWG-ийн APG-тэй харилцан хамааралтай байдал     

ДРИХ-19-ийн хэлэлцэх асуудлын хүрээнд APT-ийн хуралдаанд AWG дараах асуудлуудыг судалж оруулна. Үүнд: ДРИХ-19-ийн хэлэлцэх асуудал 1.5, 1.11, 1.12,1.13, 1.15,1.15, 9.1(issues 9.1.1; 9.1.2) болно.

AWG нь APG-ийн гишүүн орнууд болон хурлын хэлэлцүүлгийн үр дүнгээс тодорхой асуудлуудад нэмэлт судалгаа тодруулга шаардлагатай бол AWG туслалцааг үзүүлэх болно.

WP5-ийн тайлан

Ажлын хэсэг-5 нь ДРИХ19-ийн дараах хэлэлцэх асуудлуудыг хариуцаж ажиллана. Үүнд:

Хэлэлцэх асуудал 1.1  ДРИХ15-ийн Res.658-аар тогтсон радио давтамжийн 50-54 МГц-ийн зурваст шинээр сонирхогчийн холбооны үйлчилгээний хуваарилалт хийх тухай

Хэлэлцэх асуудал 1.8  Далайн радио холбооны зохицуулалтуудыг эргэн харах GMDSS (WRC-15 Res359(Rev. WRC15))

Хэлэлцэх асуудал 1.9  

         1.9.1 Радио давтамжийн 156-162.08 МГц зурваст зохицуулалтын өөрчлөлтүүдийг оруулах, Далайн радио холбооны GMDSS, AIS (автомат мэдээллийн систем) ДРИХ-15 COM6/10 Resolution-ий дагуу

        1.9.2  ДРИХ-15 Далайн холбоонд 156.0125-157.4375/160.6125-162.0375 МГц зурвасыг хуваарилах тухай Res360 (Rev.WRC-15) шийдвэрийн холбогдолтой асуудлууд (VDES)

Хэлэлцэх асуудал 1.10

COM6/11(WRC-15) дагуу GADSS-Global Aeronautical Distress and Safety System –д зориулсан шинэ зурвасын хэрэгцээнд зохицуулалтын заалтуудыг тодорхойлох

Хэлэлцэх асуудал 9.1.4

Res.763-тай холбоотой асуудал

Энэхүү ажлын хэсгийг 6 ДГ-тэй байгуулахаар шийдвэрлэв.  Дараах нэр дэвшигчид ДГ-ийн даргаар ажиллаж байна.

Хэлэлцэх асуудал

Улс

1.1

[Хугхэс Дэйл (Австрал)]

1.8

[2 нэр дэвшигч. Ким Буйдок (БНСУ) , Цао Сиао Донг (БНХАУ)]

1.9.1

[ХУ Бо (БНХАУ)]

1.9.2

[Миадера Ёошио (Япон)]

1.10

[2 нэр дэвшигч Чай Сүнгчул (БНСУ) , Мухамед Суриенигара (Индонез)]

ДРИХ19-д бэлтгэх дараачийн хуралдаан Япон улсад 2019 оны 7-р сарын 31-ээс 8-р сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдана.