Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагуудтай уулзалт зохион...
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав
2019-02-14
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг өнөөдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд Медиа холдинг ХХК /ТВ9 телевиз/, Медиа боловсрол суваг ХХК /Боловсрол телевиз/, Эн Ти Ви Бродкастинг ХХК /NTV телевиз/, Масс Ти Ви ХХК /Масс телевиз/, Улаанбаатар телевиз ХХК /UBS телевиз/, Форчун глобал ХХК /Глобал телевиз/-ийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав.

Уулзалтын үеэр телевиз, сувгийн удирдлагуудын санал, хүсэлтийг сонсож, телевизийн өргөн нэвтрүүлгийн болон кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд хийгдэж буй байнгын хяналт, мониторингийн дүнг танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.

Зохицуулах хорооны удирдлага цаашид бусад телевиз болон кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж, холбогдох асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.