Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2019-02-04
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
  1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Шуудангийн нэгдсэн кодын хаягжуулалтын мэдээллийн бааз үүсгэх программ хангамжийн дотоодын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
  2. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
  • Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Ажиллах хүчний чадавх (мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн,  мэргэжлийн ур чадвартай байх)
  • Тоног төхөөрөмж бүхий ажлын байрны танилцуулга,зураглал
  • Эргэлтийн хөрөнгө хүрэлцээтэй эсэхийг нотлох санхүүгийн баримт
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх танилцуулга, гэрээний хуулбар
  1. Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэхэд тавигдах ажлын даалгавар болон техникийн нөхцөл, шаардлагын мэдээллийг www.crc.gov.mn цахим хуудаснаас авна уу.
  2. Сонирхсон хуулийн этгээд зөвлөх үйлчилгээнд тавигдсан шаардлагыг хангаж буйг илэрхийлэх холбогдох баримт бичгийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 09:00-17:00 цагийн хооронд дор дурдсан хаягаар  ирүүлнэ үү.   

     ХАЯГ:

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

МЕТРО БИЗНЕС ТӨВ А БЛОК 5 ДАВХАР

Д.СҮХБААТАРЫН ГУДАМЖ-13

СҮХБААТАР ДҮҮРЭГ УБ 14201-0033

Утас: 304258

Факс: 327720

Цахим шуудан: info@crc.gov.mn

Цахим хуудас: www.crc.gov.mn

Тавигдах ажлын даалгавар болон техникийн нөхцөл, шаардлага

 

Хийгдэх ажил

Тайлбар

Хугацаа

1

SHP эсвэл бусад файлаас өгөгдлийн сан шинэчлэх боломж

  • Улсын, хотын, байгууллагын гэх мэт газарзүйн зурган файлыг бааз руу хуулж өгөгдөл оруулдаг байх
  • Тухайн барилга байгууламж өмнө нь шуудангийн нэгдсэн кодтой байсан бол өмнөх дугаарыг харгалзуулж онооно
  • Шинээр барилга байгууламжийн мэдээлэл оруулахад өмнөх өгөгдлийн санг тооцон шуудангийн нэгдсэн код оноох аргачлалын дагуу харгалзах кодыг онооно
  • Бүх лог (хаягийн мэдээллийн бааз өгөгдлийн сан) мэдээлэл хуулагдаж дууссаны дараа гарах.
  • Шинэчилсэн өгөгдлийн сангийн хүснэгтийг хадгалж, авч дараагийн удаа өгөгдөл шинэчлэх үед тооцоолол хийхэд ашиглагддаг байх
  • Одоо ашиглагдаж байгаа KML -р өгөгдөл нь шинэчлэх хэсгийн суурь кодтой ижил байна
  • Газарзүйн мэдээлэл оруулах хэсгийг жеожсон/GeoJSON/ байдлаар хөрвүүлж харгалзах талбарт оруулна
  • Газарзүйн мэдээлэлд байх бусад өгөгдлийг өгөгдлийн сангийн хүснэгтэд оруулах, шаардлагатай үед нэмэлт хүснэгт, талбар гаргах

 

2

Бүсчлэлийн кодын өгөгдөл шинэчлэх, устгах, нэмэх

  • Өгөгдлийн санд буй мэдээллийг /газарзүйн төвөгтэй мэдээллээс бусад мэдээл/ засах, устгах, нэмэх
  • Өгөгдлийн сангийн мэдээллийн засах, устгах, нэмэлт хийх үйлдэл нэг бүрчлэн хийгддэг байх
  • Фильтер (шүүлт), хайлтын хэсэг нь өгөгдлийн сангийн жагсаалт харуулах хэсэгт байх
  • Харгалзах газарзүйн төрөл, анх оруулсан өгөгдлийн сангийн форматаас хамаарч валидашин (value….), нэмэлт функцуудтэй байх
  • Цэг, фолигон гэх мэт газарзүйн мэдээллийг дүрслэх хэрэгслийг газрын зураг дээр харуулж админ түүнийг өөрчлөх, нэмэх, устгах боломжтой байх
  • Өгөгдөл нэмэгдсэн, устсан, засагдсан үйлдэл бүрт харгалзах бакапп (back-up) хийгдэж байх
  • Дараагийн удаа файлаас өгөгдөл оруулах үед дээрх бакапп (back-up) ашиглаж тооцоолол хийгдэнэ