Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “ТООН РАДИО. DAB СИСТЕМИЙН НЭВТРҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖИД ТАВИХ...
“ТООН РАДИО. DAB СИСТЕМИЙН НЭВТРҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖИД ТАВИХ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА” стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2018-07-27
“ТООН РАДИО. DAB СИСТЕМИЙН НЭВТРҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖИД ТАВИХ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА” стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал “ТООН РАДИО. DAB СИСТЕМИЙН НЭВТРҮҮЛЭХ  БАЙГУУЛАМЖИД ТАВИХ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА”   стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Тоон радио. DAB системийн нэвтрүүлэх байгууламжид тавих техникийн шаардлага” стандартыг шинээр боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Шалгаруулалтад оролцох зөвлөх нь тухайн үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, боловсролын талаарх мэдүүлгийг ирүүлнэ.

Стандартыг боловсруулах зөвлөхөд тавигдах шаардлагууд:

  • Утасгүй холбооны чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,
  • Радио өргөн нэвтрүүлгийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, техникийн болон онолын мэдлэг, туршлагатай, /Тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж байсан, эрдмийн зэрэг цол хамгаалсан бол давуу тал болно./
  • Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй,
  • Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил, аналитикийг эзэмшсэн.

Жич: Зөвлөх үйлчилгээг илүү үр дүнтэй болгох үүднээс хувь хүмүүс хамтран /түншлэлээр/ оролцож болно.

Сонирхсон этгээд мэдүүлгээ 2018 оны 08 дугаар сарын 03-ны дотор доорх хаягаар ирүүлнэ үү.

     Харилцаа холбооны зохицуулах хороо

     Метро бизнес төв А блок 5 давхар

     Д.Сүхбаатарын гудамж-13

     Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

     Утас: 304258, Факс:327720

     Харилцах албан тушаалтан:

     Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн Б.Энхбат

     Утас: 91117321, Мэйл хаяг: enkhbat@crc.gov.mn