Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Тендерийн урилга
Тендерийн урилга
2018-06-18
Тендерийн урилга Тендерийн урилга

Огноо: 2018-06-15

Тендер шалгаруулалтын дугаар: ЗУХАГ2018/06

Харилцаа холбооны зохицуулах хороо нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Компьютер, тоног төхөөрөмж  нийлүүлэх” тухай битүүмжилсэн тендер  ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50’000 төгрөгөөр худалдан авна (Голомт банкны 1102626829 тоот данс). Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.                                                                                                                                      

Тендерийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 09:30-д нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Бага тойруу 6-р хороо Метро бизнес төв А корпус 5 давхар.

Сүхбаатарын гудамж-13, Улаанбаатар-14201-0033

Утас:304258 Факс:327720.

Вэб хаяг:  www.crc.gov.mn; info@crc.gov.mn

Харилцах албан тушаалтан:

Мэргэжилтэн Д. Дамдинцогт