Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Олон улсын охид эмэгтэйчүүд - Харилцаа холбооны...
Олон улсын охид эмэгтэйчүүд - Харилцаа холбооны салбарт
2018-04-27
Олон улсын охид эмэгтэйчүүд - Харилцаа холбооны салбарт Олон улсын охид эмэгтэйчүүд - Харилцаа холбооны салбарт

Жил бүрийн 4-р сарын 26-ны өдрийг  “Олон улсын охид эмэгтэйчүүд - Харилцаа холбооны салбарт” сэдэвт өдөр болгон тэмдэглэх, өдөрлөг зохион байгуулахыг ОУЦХБ-аас өөрийн гишүүн байгууллагууд болон улс орнуудад уриалсан юм. Энэ жилээс эхлэн Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран дээрх өдөрлөгийг зохион байгуулаад байна.  

Өдөрлөгийн зорилго нь мэдээлэл харилцаа холбоо, технологийн (ICT) оролцоо бидний өдөр тутмын ажил амьдралд тасралтгүй өсч буй мөн ICT-ийг өнөө үед охид бүсгүйчүүдэд ажил мэргэжлийн чиг баримжаа болгон ашиглахад дэмжлэг үзүүлэх, тэдний дижитал орчинд ажиллах ур чадварыг хөгжүүлэхийг дэмжих юм.

Хэдийгээр, ойрын жилүүдэд манай салбар дахь технологийн давуу тал, ололт нээлтүүд нь залуу охид, эмэгтэйчүүдэд ажлыг байрны боломжуудыг улам нэмэгдүүлж байгаа хэдий ч, судалгаанаас харахад, тус салбарт бүсгүйчүүдийн оролцоо дутмаг хэвээр байгаа юм.

Өдөр тутмын амьдралд мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хүртээмжтэй байдлал, тасралтгүй өсөх хандлагаас үзвэл, салбарын мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ цаашид ч нэмэгдэж буйг анхаарах, үүнд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахад хүчин чармайлтаа нэмэгдүүлэх нь чухал хүчин зүйл болоод байна гэж ОУЦХБ үзэж байна.  

Харилцаа холбооны зохицуулах хороо болон Мэдээлэл, Харилцаа холбооны газар хамтран “Олон улсын охид эмэгтэйчүүд - Харилцаа холбооны салбарт” сэдэвт өдөрлөгийг  4-р сарын 26-ны өдөр 15:00-16:30 цагийн хооронд ХХМТГ-тай хамтран Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль дээр зохион байгууллаа.

Ойролцоогоор 70-80 эмэгтэй оюутнуудад (17-20 насны) манай салбарын шилдэг төлөөллүүдтэй уулзах, туршлага судлах, тус салбарын нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд үзүүлж буй оролцоо, үр өгөөж, ач холбогдол, ажлын амжилтын туршлагаас хуваалцан танилцах боломжийг эдгээр оюутнуудад олгохоор ажилласан юм.

Мөн НҮБ-аас гаргасан “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын 4.4, 5.б ба 8.6. дүгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд энэхүү өдөрлөг нь шууд хувь нэмэр оруулах юм. Тус арга хэмжээг гадаадын улс орнуудад хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж буй талаарх холбогдох мэдээллийг Www.itu.int/girlsinict вэбсайтаас унших боломжтой. Мөн twitter дээр #GirlsinICTDay гэсэн hashtag бүхий дэлхий нийтээр энэхүү өдрийг хэрхэн тэмдэглэсэн талаар мэдээлэл авах боломжтой.  

Тавигдсан илтгэлүүд:

Presentation title

Presenter information

“Харилцаа холбооны салбарын өнөөгийн байдал ба ирээдүйн чиг хандлага”

“The current situation and future trends of ICT sector – Mongolia”

by Mrs. NINJBOLOR Khurel, Senior Expert, Communications Regulatory Commission (CRC)

“My career experiences in the field of ICT”

by Mrs. ARIUNAA Lkhagvasuren, CEO, “Intec LLC”, Mongolia

“How to make a presentation like a movie”

Mr. TSEND Kh., Founder of  “Viral Partners LLC”, Mongolia

Дэлхийн Цахилгаан холбооны байгууллагын мэдээлээснээр тус өдрийг дэлхийн 166 оронд 9000 гаруй арга хэмжээг зохион байгуулж 300,000 охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд оролцдог байна.