Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын...
Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээр хийх гурав дахь удаагийн уулзалт дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна
2018-04-18
Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээр хийх гурав дахь удаагийн уулзалт дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээр хийх гурав дахь удаагийн уулзалт дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна

Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээр хийх гурав дахь удаагийн уулзалт дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Эдгээр гэрээг байгуулснаар Монгол Улсын хилийн бүс нутагт харилцаа холбооны шинэ техник технологи болох тоон радио, телевиз болон үүрэн холбооны дараа үеийн 4G үйлчилгээг чанартай, найдвартай хүргэх, радио давтамжийн ашиглалтыг харилцан зохицуулах, хянах, харилцан нөлөөлөлгүй ажиллуулах эрхзүйн боломж бий болох чухал ач холбогдолтой юм.  

Энэ удаагийн уулзалтаар ОХУ-тай гурван гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хоёр гэрээг шинээр байгуулахаар харилцан тохиролцож, гэрээний нөхцөлүүдийг эцэслэн тохирсноор гарын үсэг зурж, баталгаажуулах аж. 

Монголын талыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, ОХУ-ын талыг тус улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэг эрхлэх газар /Роскомнадзор/-ын Тусгай зөвшөөрлийн газрын дарга Андрей Канцуров нар ахлаж байна. Уулзалтад оролцогч нийт 50 төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Монголын талаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон үүрэн холбооны болон өргөн нэвтрүүлэг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл оролцож байгаа юм. 

Монгол Улс болон ОХУ хоорондын хил орчмын радио давтамжийн харилцан нөлөөллийг зохицуулах анхны ажил нь тухайн үеийн БНМАУ-ын Холбооны Яам, ЗСБНХУ-ын Холбооны яам хооронд радио давтамжийн таван зурвасыг хамарсан “Хил хязгаар нутгийн хуурай замын хөдөлгөөнт албаны радио станцад метрийн ба дециметрийн цараа дахь үелзлийн хэрэглээг зохицуулах хэлэлцээр”-ийг 1983 онд  байгуулсанаар эхэлж байсан бөгөөд 2013 онд нийт 11 давтамжийн зурвасыг хамарсан зургаан төрлийн гэрээг байгуулсан нь хил орчмын ард иргэд болон хилээр зорчигчдод харилцаа холбооны үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд ихээхэн ач тусаа өгсөн билээ.