Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Сар шинийн баярыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв 
Сар шинийн баярыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв 
2018-02-07
Сар шинийн баярыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв  Сар шинийн баярыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв 

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны удирдлага, хамт олон 2018 оны 02 сарын 7-ны өдөр “Нөхөрсөг” хэмээх нохой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан тус хороонд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр ХХЗХ дарга С.Адъяасүрэн ахмадуудад Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн 2017 онд хийсэн ажил, шинэчлэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч энэ онд хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар танилцууллаа.

Л.Лантуу, Б.Баатар нар санал, зөвлөгөөг нь хүлээн авч үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ. Мөн цаашид харилцаа холбооны салбарыг тэргүүлэх салбар болгож, олон улсын байгууллагаас болон бусад орноос туршлага судлан боловсон хүчнийг олон улсын зэрэгт бэлтгэн хөгжүүлэх, техник технологид шинэчлэл хийн, хяналт хэмжилтийн чанарыг сайжруулах тал дээр анхааралдаа авч ажиллах зэрэг үнэтэй санал зөвлөмжийг дэвшүүлэн халуун яриа өрнүүллээ.

Хорооны удирдлага, хамт олны зүгээс Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны ахмадууддаа Сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе.