Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Радио долгион-эрүүл мэнд, мастер төлөвлөгөө, сүлжээний оновчлол”...
“Радио долгион-эрүүл мэнд, мастер төлөвлөгөө, сүлжээний оновчлол” семинар амжилттай болж өндөрлөлөө
2017-12-06
“Радио долгион-эрүүл мэнд, мастер төлөвлөгөө, сүлжээний оновчлол” семинар амжилттай болж өндөрлөлөө “Радио долгион-эрүүл мэнд, мастер төлөвлөгөө, сүлжээний оновчлол” семинар амжилттай болж өндөрлөлөө

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь 2017 оны 11 дүгээр сарын 29-нд Туушин зочид буудлын Сүлд танхимд “Радио долгион-Эрүүл мэнд, Радио давтамжийн мастер төлөвлөгөө, Радио сүлжээний оновчлол” сэдэвт семинар зохион байгууллаа.

Тус семинарт Радио сүлжээг хэрхэн оновчтой, хямд ашиглалт үйлчилгээний зардалтайгаар зохион байгуулж болох тухай Польш улсын DataХ компаний Ази номхон далайн бүсийн захирал Баламорган Рамо, ОУЦХБ-ын зөвлөх үйлчилгээний хүрээнд хийгдсэн Монгол Улсын Радио давтамжийн мастер төлөвлөгөөний тайланг РДЗХГ-ын мэргэжилтэн Ч.Тэрбиш, Радио долгион ба Хүний эрүүл мэнд сэдвээр РДЗХГ-ын Радио долгион хяналтын төвийн ахлах инженер Ч.Энхболд тус тус танилцуулга хийлээ.

Семинарт Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар,  үүрэн холбооны оператор компаниуд болон утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэгч нийт 16  байгууллагын 33 төлөөлөгчид оролцлоо.

Сэдэв Илтгэгч
Спектр менежментийн мастер төлөвлөгөө боловсруулах төслийн тайлан Ч.Тэрбиш /ХХЗХ-ны РДЗХГ-ын мэргэжилтэн/
Радио долгион –Хүний эрүүл мэнд Ч.Энхболд ХХЗХороо, Радио давтамж зохицуулалт хяналтын газар Радио долгион хяналтын төв Ахлах инженер
A smart boost for your network www.datax.pl