Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Дараахь ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Дараахь ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
2016-10-06

МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Дараахь ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Ажлын байр:  Нягтлан бодогч

Ажлын байрны үндсэн зорилт 

§  Зохицуулалтын үйлчилгээний хөлс, төлбөр тооцоонд хяналт тавих

§  Батлагдсан төсвийн дагуу мөнгөн хөрөнгө зарцуулах, бараа, ажил үйлчилгээний худалдан авалт хийх, бүх төрлийн хөрөнгийн хадгалалт хамгаалалт, зарцуулалтанд хяналтыг зохих хууль дүрмийн дагуу хийх, хариуцах

§  Орлого, зардлыг тооцон жил тутмын төсвийн төлөвлөгөөг зохиох, гүйцэтгэлийг гаргаж, хяналт тавих

Тавигдах шаардлага

§  Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр дээд боловсролтой (мэргэшсэн нягтлан бодогч  бол давуу тал болно)

§  Удирдан зохион байгуулах чадвартай

§  Ажлын дадлага туршлагатай

§  Англи хэлний хэрэглээний түвшний мэдлэгтэй.

§  Санхүүгийн программ, компьютер дээр ажиллах чадвартай.

§  Бүх төрлийн тайлан баланс гаргах чадвартай

§  Харилцааны ур чадвартай, бизнесийн ёс зүйн төлөвшилтэй

§  Хувийн зохион байгуулалт сайтай

§  Багаар ажиллах чадвартай

§  Тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал

§  Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/

§  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

§  Хоёр хувь зураг

§  Гурван үеийн намтар

§  Ажилд орохыг хүссэн өргөдөл

§  Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 10 сарын 21 өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Имэйл: info@crc.gov.mn