Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын тэргүүлэх байгууллагуудын...
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын тэргүүлэх байгууллагуудын нэг Жи-Мобайл ХХК 10 жилийн ойн мэнд хүргэе.
2017-04-25
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын тэргүүлэх байгууллагуудын нэг Жи-Мобайл ХХК 10 жилийн ойн мэнд хүргэе. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын тэргүүлэх байгууллагуудын нэг Жи-Мобайл ХХК 10 жилийн ойн мэнд хүргэе.

Тус хороо нь Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын тэргүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн нэг, үүрэн холбооны Жи-Мобайл ХХК-н 10-н жилийн ойг тохиолдуулан ерөнхий захирал Г.Магнай, зөвлөх Д.Басбиш нарыг 2017 оны 04-р сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа. Сүүлийн 10-н жилийн хугацаанд Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөө орон нутагт үүрэн холбооны орчин үеийн техник технологи, үйлчилгээг амжилттай нэвтрүүлж, өрсөлдөөний шинэ орчныг бүрдүүлэн, өөрийн үйл ажиллагаандаа үндэсний өнгө төрх, шинэлэг зарчмыг бий болгосон зэрэг ололт, амжилтыг өндрөөр үнэлж Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос “ТАЛАРХАЛ”-ын бичгийг гардуулав. Мөн Жи-Мобайл ХХК зөвлөх Д.Басбишийг харилцаа холбооны салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж ХХЗХ-ны “Хүндэт Жуух” бичгээр шагналаа.