Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2017-04-18
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

                                                                 ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

  1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь шуудангийн нэгдсэн кодыг нийтийн хүртээл болгох, төрийн байгууллага хоорондын цахим мэдээлэл солилцооны системийг бий болгох зорилгоор дараах багцуудад зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  • Багц-1. www.zipcode.mn - цахим хуудсын хайлтын системийг боловсронгуй болгох, өгөгдлийг сайжруулах;
  • Багц-2. ХХЗХ-ны цахим мэдээлэл солилцооны систем хийх

 

  1. Мэдүүлэг ирүүлэгч нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичиг, мэдээллийг бүрдүүлнэ. Үүнд:
  • Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Ажиллах хүчний чадавх (мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн,  мэргэжлийн ур чадвартай байх)
  • Тоног төхөөрөмж бүхий ажлын байрны танилцуулга,зураглал
  • Эргэлтийн хөрөнгө хүрэлцээтэй эсэхийг нотлох баримт
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл

 

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 04 дүгээр сарын 19-нөөс 04 дүгээр сарын 28-ны ажлийн өдрүүдийн 09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12:00 цагийн дотор ирүүлнэ үү.   

 

     ХАЯГ:

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

МЕТРО БИЗНЕС ТӨВ А БЛОК 5 ДАВХАР

Д.СҮХБААТАРЫН ГУДАМЖ-13

СҮХБААТАР ДҮҮРЭГ УБ 14201

Утас: 304258

Факс: 327720

Цахим шуудан: info@crc.gov.mn

Цахим хуудас: www.crc.gov.mn