Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Монгол улсын харилцаа холбооны үйлчилгээний үнэ тариф,...
Монгол улсын харилцаа холбооны үйлчилгээний үнэ тариф, өрсөлдөөний талаар баримтлах бодлогын чиглэлийн төсөлд санал өгнө үү
2017-03-21
Монгол улсын харилцаа холбооны үйлчилгээний үнэ тариф, өрсөлдөөний талаар баримтлах бодлогын чиглэлийн төсөлд санал өгнө үү Монгол улсын харилцаа холбооны үйлчилгээний үнэ тариф, өрсөлдөөний талаар баримтлах бодлогын чиглэлийн төсөлд санал өгнө үү

Харилцаа холбооны тухай хуулийн 6.1.2, 6.1.3-т заасныг үндэслэн харилцаа холбооны салбарын шударга өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчдэд боломжит үнээр үйлчилгээ хүргэх болон үйлчилгээ эрхлэгчдийн үр ашиг, хөрөнгө оруулалтын өгөөжийг дээшлүүлэх, эдийн засгийн бодит өсөлтийг хангахад чиглэсэн үнэ тариф, өрсөлдөөний бодлого, зохицуулалтын үр ашигтай арга механизмыг бий болгох зорилгоор Тус газрын даргын 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 90 дугаар тушаалаар батлагдсан “Монгол улсын харилцаа холбооны үйлчилгээний үнэ тариф, өрсөлдөөний талаар баримтлах бодлогын чиглэл”-ийг шинэчлэн боловсруулаад байна.

Баримт бичгийн төсөлтэй танилцан саналаа 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн дотор албан бичгээр эсхүл доорх цахим хаягаар ирүүлнэ үү.

info@cita.gov.mn, info@crc.gov.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг 331621 утсаар лавлана уу.

Бодлогын чиглэлийг татах