Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны ажилтнууд төрийн дээд...
Харилцаа холбооны зохицуулах хорооны ажилтнууд төрийн дээд шагналаар шагнууллаа
2017-01-10
Харилцаа холбооны зохицуулах хорооны ажилтнууд төрийн дээд шагналаар шагнууллаа Харилцаа холбооны зохицуулах хорооны ажилтнууд төрийн дээд шагналаар шагнууллаа

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт олон жил ажиллаж, орчин цагийн харилцаа холбооны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсыг төр засгаас өндрөөр үнэлж Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны нарийн бичгийн дарга Т.Наранмандах Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон медаль, Радио давтамжийн зохицуулалт хяналтын газрын ахлах инженер Ч.Энхболд, хөдөлгөөнт хяналтын инженер Н.Амарзаяа нар Алтан гадас одонгоор, Радио давтамжийн зохицуулалт хяналтын газрын дарга З.Амгалан, Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын өргөн нэвтрүүлгийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Тогтохсүрэн, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын орлог хариуцсан мэргэжилтэн Д.Гантуяа, жолооч Ж.Хаш-Эрдэнэ нар Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнууллаа. Та бүхэнд Харилцаа холбооны зохицуулах хорооны нийт хамт олноос баяр хүргэж байна.