Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Баталгаажуулалтын үнэлгээний хороо хуралдав 2015 оны 1...
Баталгаажуулалтын үнэлгээний хороо хуралдав 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр
2016-11-16

Баталгаажуулалтын үнэлгээний хороо нь 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  1. “ОТЕРО” ХХК-ийн нийлүүлэх Videostrong Technology Co., Ltd-д үйлдвэрлэсэн VS-022 маркийн DVB-T2 тюнертэй тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийн өргөдөлд хавсаргасан баримт бичиг, загварын туршилт “Тоон телевиз, газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага” MNS 6401:2013 стандарт шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг 3 жилийн хугацаагаар олгох шийдвэр гаргалаа.
  2. Макс моторс ХХК-ийн оруулж ирэх Fujitsu Ten Ltd байгууллагын FT0056A загварын автомашины радио хөгжим төхөөрөмжийн өргөдөлд хавсаргасан баримт бичиг аюулгүй ажиллагааны EN 60065, EN62311:2008, цахилгаан соронзон зохицооны EN 301 489-1 V1.9.2:2011-9, EN 301 489-3 V1.6.1:2013-08, EN 301 489-17 V2.2.1:2012-09, радио спектрийн EN 300 328 V1.8.1:2012-06, EN 300 440-1 V1.6.1:2010-08, EN 300 440-2 V1.4.1:2010-08 стандарт шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг 1 жилийн хугацаагаар олгох шийдвэр гаргалаа.
  3. Замайнсервис ХХК-ийн WIU SYS-0495-00 Евротех утасгүй холболтын төхөөрөмжийн өргөдөлд хавсаргасан баримт бичиг аюулгүй ажиллагааны EN 62311, EN 60950-1, IEC 60950-1 цахилгаан соронзон зохицооны EN 301 489-1, EN 301 489-17, радио спектрийн EN 300 328 V1.7.1 стандарт шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг 1 жилийн хугацаагаар олгох шийдвэр гаргалаа.