Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Стандартын сургалт зохион байгуулагдлаа
Стандартын сургалт зохион байгуулагдлаа
2016-10-10
Стандартын сургалт зохион байгуулагдлаа Стандартын сургалт зохион байгуулагдлаа

Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийн угсралт, суурилуулалтын чиглэлээр 2016 онд батлагдсан дараах стандартуудын сургалт 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус хороон дээр амжилттай болж өнгөрлөө. Үүнд:

Стандартын нэр

Стандартын тэмдэглэгээ

Стандартыг танилцуулсан

Танилцуулга

1

Орон сууцны барилгын мэдээлэл, холбооны суурин сүлжээний төлөвлөлт. Ерөнхий шаардлага

MNS 6580:2016

Д.Доржсүрэн

Танилцуулгыг татаж авах

Танилцуулгыг татаж авах

2

Орон сууцны барилгын мэдээлэл, холбооны суурин сүлжээний суурилуулалт. Ерөнхий шаардлага

MNS 6581:2016

3

Мэдээлэл холбооны суурин сүлжээний сувагчлалын хоолойд уян нийлэг дэд сувагчлал суурилуулах ерөнхий шаардлага

MNS 6588:2016

Э.Пүрэвдорж

Д.Доржсүрэн

Танилцуулгыг татаж авах

Танилцуулгыг татаж авах

4

Mэдээлэл холбооны суурин сүлжээнд шилэн кабелийн бичил хоолойн сувагчлал суурилуулах ерөнхий шаардлага

MNS 6589:2016

5

Харилцаа холбооны цамхаг байгуулахад тавих ерөнхий шаардлага

MNS 5884:2016

Н.Баярхүү

Танилцуулгыг татаж авах

Сургалтад, тус хорооноос олгосон тусгай зөвшөөрөл бүхий яриа, интернет, телевиз, радиогийн олон суваг дамжуулах, харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засварын үйлчилгээ эрхлэгчид, барилгын холбооны зураг төсөв, магадлалын экспертүүд болон холбогдох байгууллагуудаас 80 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд дээрх стандартуудаар асуулт хариулт өрнүүлэн сургалтад оролцогсдоос дэвшүүлсэн санал, шийдлүүдийг цаашид энэ чиглэлээр боловсруулах стандартуудад тусгаж ажиллах талаар санал солилцлоо.

Түүнчлэн стандартчилалтай холбоотой мэдээллийг авах, батлагдсан стандартуудтай танилцах, боловсруулж буй стандартуудын төсөлд санал өгөх талаар заавар зөвлөгөөг оролцогсдод өгч, стандартчиллын талаар тус хорооноос авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим арга хэмжээний талаар танилцуулсан.

Батлагдсан стандартуудтай танилцах, боловсруулж буй стандартуудад санал өгөх зааврыг http://crc.gov.mn/k/2MI линкээр орж авах боломжтой.