Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Тусгай зөвшөөрлийн төлбөрийн бүртгэл, төлбөрийн цахим тооцооллоор...
“Тусгай зөвшөөрлийн төлбөрийн бүртгэл, төлбөрийн цахим тооцооллоор нэхэмжлэх аргачлал”-д нэмэлт өөрчлөлт орууллаа
2016-09-05

Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны програмыг нэвтрүүлэн, төлбөр тооцох аргачлалд нэмэлт өөрчлөлт оруулж боловсронгуй болгосноор тусгай зөвшөөрлийн төлбөрийн нэхэмжлэлийг автоматаар тооцоолон үйлчилгээ эрхлэгчдэд гарган хүргүүлж байна.

Түүнчлэн www.bill.crc.gov.mn системд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэвтэрч орж өөрийн эзэмшдэг тусгай зөвшөөрөл болон төлбөр тооцооны мэдээллийг авч хяналт хийх, улмаар зөвшөөрөлтэй холбоотой харилцаагаа цаг тухайд нь зөв зохицуулах боломжийг бүрдүүлж байна.

Уг програмыг 2016 оны 6 дугаар сараас эхлэн зөвшөөрөл эзэмшигчид нэвтрэн орж өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн бүртгэл, түүхийн мэдээлэл буюу зөвшөөрлийн хугацаа, хугацаа сунгасан болон өөрчлөлт оруулсан эсэх талаар харж болохоос гадна төлбөр тооцооны мэдээллийг авах боломж бүрдээд байна. Одоогоор төлбөр тооцооны системд нэвтрэн орох баталгаат ажилтны мэдээллийг ирүүлсэн 270 гаруй зөвшөөрөл эзэмшигчдэд энэхүү системийн товч танилцуулга, нэвтрэн орох зааврыг бүртгэлтэй цахим шуудангаар хүргүүлээд байна.

Иймд үйлчилгээ эрхлэгч та бүхэн тус хорооноос та бүхэнд зориулман “Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны програм”-д www.bill.crc.gov.mn хаягаар хандан идэвхтэй ашиглахыг урьж байна.