Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг...
Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг бууруулахаар шийдвэрлэв
2016-07-25
Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг бууруулахаар шийдвэрлэв Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг бууруулахаар шийдвэрлэв

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Радио холбооны секторын ITU-R SM-2012 зөвлөмжийн 6.5 дах “Радио давтамжийн үнэ цэнийг тооцоолох” аргачлал, үүрэн холбоо, өргөн зурвасын утасгүй интернетийн хөгжлийн чиг хандлага, 2016 оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдаас Улаанбаатар хотын гэр хороолол, хөдөө орон нутгийн иргэдэд интернэтийн үйлчилгээний хүртээмж, хамрах хүрээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах талаарх үүрэг, даалгаврын хүрээнд Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд (ДҮХХ) ашиглагдах радио давтамжийн зурвасуудын ашиглалтын төлбөр, хамрах хүрээний төлбөрийн хэмжээ болон утасгүй холбооны сүлжээний радио давтамжийн зурваст үйлчилгээ эрхлэх хамрах хүрээний төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулж, бууруулан шинэчлэн тогтоосон юм.Үүнд:

Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 8.10 дах заалт, “Радио долгионы тухай” хуулийн 5.2.3 дах хэсэг, Дэд бүтцийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалыг тус тус үндэслэн тус хорооны 2003 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-нд тус хорооны хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 37 тоот тогтоолын хавсралтаар нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулан Радио давтамж ашиглах түр эрхийн бичиг, ДҮХХ-ны зөвхөн өргөн зурвасын интернет үйлчилгээ радио давтамжийн ашиглалтын төлбөр, утасгүй холбооны сүлжээнд ашиглагдах зурвасын чадлын төлбөр, ДҮХХ ба утасгүй холбооны сүлжээний Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, гэр хороолол, хөдөө орон нутгийн суурин газруудад радио давтамж тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тооцоолох аргачлал, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мэдээлэл хүргэх зорилгоор байгуулагдсан ашгийн бус  радио, телевизийн  үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөр болон зохицуулалтын үйлчилгээний төлбөрийн хэмжээг  батлав. Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн давтамжийн төлбөрийн хэмжээг бууруулснаар нийслэлийн болон аймгийн төвийн алслагдсан сум суурин газрууд, гэр хороололд утасгүй шинэ үеийн хөдөлгөөнт холбоо, өргөн зурвасын утасгүй интернэтийн үйлчилгээг нэвтрүүлэх хөрөнгө оруулалтыг зохицуулалтын арга механизмаар дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл түгээх, мэдээлэл хүртэх эрхийг хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болж байна.

“Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-тэй http://crc.gov.mn/k/2L6  линкээр орж танилцана уу.