Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Радио станц ашиглаж буй иргэн, аж ахуйн...
Радио станц ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон борлуулагчдад хүргэх зөвлөмж
2016-07-25
Радио станц ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон борлуулагчдад хүргэх зөвлөмж Радио станц ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон борлуулагчдад хүргэх зөвлөмж

Радио төхөөрөмжийн баталгаажуулалт:

Танд Монгол Улсын Радио долгионы тухай хуулийн 19.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч нь стандарт, техникийн нөхцлийг хангаж, баталгаажуулсан радио төхөөрөмжийг ашиглахыг зөвлөж байна. 

Мэдээлэл, харилцаа холбооны салбарт мөрдөгдөж буй хууль, тогтоомж, стандарт, дүрэм, журмыг судалж, хэрэгжүүлэх, баталгаажуулсан радио төхөөрөмжийг ашиглах, радио давтамж ашиглах эрхийн бичигт заасан радио давтамжийн өөрийн ашиглаж буй радио станц дээрээ тохируулах хийлгэх, зөвшөөрөлгүй давтамж ашиглаж бусдын радио давтамжид харилцан нөлөөлөл үүсгэхгүй байхыг иргэн аж ахуй нэгж байгууллагуудад зөвлөж байна.

Радио станц худалдан авахдаа анхаарах зүйлс

  • Баталгаажсан, стандарт шаардлага хангасан эсэх;
  • Гар дээрээс радио давтамж солих боломжгүй;
  • Харилцааны станц худалдаж буй газар нь радио давтамжийн тохиргоо хийх боломжтой, давтамж суулгах программ хангамжтай эсэхийг лавлах.
  • Хэрэв та зөвшөөрөлгүйгээр радио давтамж ашигласан тохиолдолд танд мэдэгдэхгүйгээр Гал команд 101, Цагдаа 102, Түргэн тусламж 103, Онцгой байдал 105 зэрэг нийтэд зориулагдсан шуурхай үйл ажиллагааны харилцааны станцад нөлөөлөл үүсгэж, тэдгээрийн ажил үйчилгээнд санаатай ба санаандгүй хэлбэрээр саад учруулах нөхцөл үүсдэг.

Та өөрийн ажил үйлчилгээнд харилцааны радио станц ашиглахдаа:

Монгол улсын Радио долгионы тухай хуулийн дараах зүйл заалтуудыг мөрдөж ашиглана уу. Үүнд:

  1. Энэ хуулийн 8.1-д зааснаар радио давтамж, радио давтамжийн зурвасыг  тусгай зөвшөөрөл, эрхийн бичиггүй ашиглахыг хориглосон;
  2. Энэ хуулийн 7.1-д  нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, иргэн хуулийн дагуу Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авч, бүртгүүлж  ашиглахаар заасан;
  3. Энэ хуулийн 19.2.8-д зөвхөн зөвшөөрөгдсөн радио давтамж, давтамжийн зурваст ажиллах, өөрийн эзэмшилд байгаа радио төхөөрөмжийн гаралтын чадал, давтамжийг тогтмол хянаж байх шаардлагатай.
  4. Радио долгионы тухай хуулийг зөрчсөн этгээд нь хуулийн дараах хариуцлагыг хүлээдэг. Үүнд:

            4.1 Ашиглаж буй радио станц хураагдах;

            4.2 Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нугалж төлөх

 Дээрх хуулийн  зүйл заалтуудыг зөрчсөн тохиолдолд:

Монгол улсын Радио долгионы тухай хуулийн 20.5-р зүйлд зааснаар дараах тохиолдолд радио төхөөрөмж ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох эрхийг зохицуулах хороо эдэлнэ. Үүнд:

  • Радио төхөөрөмжийн стандарт, чанарын үзүүлэлт, техникийн нөхцөл шаардлага  хангаагүй;
  • Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг аваагүй бүртгүүлээгүй;
  • Бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсгэсэн, тэдний хэвийн ажиллагааг алдагдуулсан;
  • Радио төхөөрөмжийг зориулалтын бусаар ашигласан.

Дараах хууль бус үйлдлийг хориглох:

  • Заагдсан /өгөгдсөн/ радио давтамжийг дураар өөрчлөх
  • Станцын чадлыг нэмэлтээр өөрчлөх
  • Үйлдвэрийн байнгын тохиргоотой буюу радио давтамж тохируулах боломжгүй станцыг ашиглах
 

 

Та мэдээлэл лавлагаа, мэргэжлийн зөвлөгөө авах бол :

304258, 304257 утсаар хандана уу.

Манай байгууллагын цахим хуудасны http://www.crc.gov.mn/l/m/0/4R линкээр мөн мэдээллийг авах боломжтой.

и-мэйл: info@crc.gov.mn