Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Тусгай зөвшөөрлийг олгох, сунгах хугацааг ангилал, төрөл...
Тусгай зөвшөөрлийг олгох, сунгах хугацааг ангилал, төрөл бүрээр хамааруулан тогтоолоо
2016-07-06

Тус хорооны 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 26 тоот тогтоолоор Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох, сунгах хугацааг ангилал, төрөл бүрээр хугацааг тодорхойлон тогтоолоо.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.1, 6.2-г үндэслэн тус хороо нь зөвшөөрлийн хугацааг тогтооож олгодог бөгөөд зөвшөөрлийн ангилал, төрлөөс хамааруулан  Мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйлчилгээ эрхлэгчдийн анхны хөрөнгө оруулалтын байдал, техник технологийн шинэчлэлттэй холбоотой нэмэлт хөрөнгө оруулалт ихээр хийгддэг үйлчилгээ зэргийг авч үзсэний үндсэн дээр А, Б, В ангиллын зөвшөөрөл, радио давтамж ашиглах зөвшөөрөл, эрхийн бичиг болон бүртгэлийн гэрчилгээнд дараах хугацааг баримтлан шинээр олгож, сунгаж байхаар тогтоов.